Зохиолчийн талаас
Жин гүйн орж ирэхэд хэдийн хожимдсон байлаа.
Намжүүн ганцаараа орон дээр доош харан сууж байв.
Намжүүн "Ятгах гэж үзээд чадсангүй ээ ах минь"
Жин "Тэр чамд маш их гомдож байгаа. Магадгүй чи ятгах биш уучлалт гуйх хэрэгтэй байсан байх. Миний Кора энэ хэрэгт буруугүй байх." гэхэд Намжүүн түүн рүү асуух мэт харлаа.
Жин түүний хажууд суун "Цогцос гарч ирэх бүрд нэг залуу үргэлж гарч ирээд байгааг цэргүүд анзаарч" гэхэд Намжүүн илүү нухацтай царайллаа.
Жин үргэлжлүүлэн "Тэр залуу огт нүүрээ гаргаагүй нэг тийм улаан багтай байдаг. Бас Кораг цөлөхийн өмнөх орой энэ өрөөний ойролцоо төстэй хүн гэх юм уу тэр зүйл явж байхыг харуулууд харсан байна" гэлээ.
Намжүүн босон "Тэр залууг яг одоо ол гэж тушаая" гээд гарах гэтэл Жин түүнийг зогсоолоо.
Жин "Ингэлээ гээд тэр олдохгүй ээ. Бид үргэлж түүнээс нэг алхам хоцроод байгаа. Тийм учраас маш сайн бодох хэрэгтэй"
==================================
Корагийн талаасТэр ангууч одоо ч намайг буруутан болгох гэж харуулах гэж байгаа бололтой.
Тэгээгүй бол юу гэж энд аллага хийхэв.
Энэ бүхэн нүдтэй бүхэнд л намайг хэрэгтэн шиг харагдуулж байгаа боловч надад бол сануулга юм шиг санагдана
Магадгүй дараагийн удаа миний ээлж ирж магадгүй л юм.
"Дори надад үзэг цаас аваад ирээч" гэхэд тэр төд удалгүй аваад ирлээ.
Бичиж дууссаныхаа дараа "Энийг шуудангийн хайрцагт хийчих" гээд гаргалаа.
Тэр энэ захиаг авах ёстой. Тэгж байж ангуучийг барьж чадах болно.
==================================
Годмек улс. Хааны ордонЖин өөрийнхөө ажлын өрөө рүүгээ алхах зуураа хэрхэн тэр багтай залууг барьж авах талаар бодно.
YOU ARE READING
Monster: Werewolf king 🐺/Дууссан/
WerewolfЧи эгэл бус ертөнцийн ёсыг мэдэх үү? Эгэл бус ертөнцөд эмэгчин нь эрэгчиндээ захирагддаг. "Таны хүсэл анхнаасаа юу байсан юм?" "Чи" Анхаар!!! энэ бичвэр нь 100% бичээчийн оюун санаанаас гарсан болно. Мөн хараалын үг, нэмэх хэсгүүд агуулах тул бага н...