"...Өнөөдрийн зочноор яг одоо "Like Crazy" киногаараа Солонгост гэлтгүй Азийн хайрыг хүртээд байгаа жүжигчин Пак Жимин уригдан ирсэн бай-"
Зурагтаар гарч байсан нэвтрүүлгийг дөнгөж эхэлж байхад Жибин хүү очоод унтраачихав. Гал тогоонд харж зогссон Тэхён "Пак Жибин буцаагаад асаа. Шууд нэвтрүүлэг явж байсан шдэ" гэхэд хүү гүйж ирээд хөлөөс нь тэврэн
"Одоо хоёулаа тоглоомоо тоглох цаг болчихжээ. Ажлаа хий л дээ та" гэж өхөөрдөм царай гарган хэлэв.
Аль хэдийн 5 нас хүрсэн хүүгээ тэврэн зурагтаа асаагаад "Хоёулаа өнөөдөр тоглохгүй гэж тохирсон шүү дээ. Жимин аавыг нь үзье" хэмээн буйдан дээр суулаа.
Жижигхэн Жибин аавынхаа өвөрт яг таардаг болохоор бөөрөнхий болж суугаад "Жимин чинь аав биш ах шдэ, заримдаа хамт амьдардаг ах"
Анхандаа Жибинийг ингэж хэлэхэд тоодоггүй байсан ч одоо болтол үүнийгээ ярьсаар байгаад Тэхён өөдөөсөө харуулж суулгаад "За тэгэхээр миний хүүгийн аавыг хэн гэдэг билээ?"
"Ааваа хүүхдэд нэг л аав байдаг биз дээ. Надад Тэхён аав, Инби ээж ингэж л байхад Жимин ах аав биш байна" гэж арай ядан шулганав.
Тэхён юу гэхээ бодон суухад Жибин хөлөө оролдон "Танд бүүр аав байхгүй шд. Жимин ах миний аав юм бол яагаад гэртээ ирдэггүй юм. Инби эгч ч бас миний ээж биш л дээ. Гэхдээ ээжгүй байснаас Инби эгч байгаа л даа"
Хүүхдийнхээ юу ярьж байгааг сонсон суухдаа гэнэт л хаанаас ийм юм сурсныг нь гайхаж "Чамд хэн тэгж хэлсэн юм?" гэж оймсыг нь буцааж өмсүүлэхдээ асуухад Жибин тоосон ч шинжгүй дахин тайлаад
"Манай ангийн хүүхдийн ээж зөндөө л тэгж хэлсэн. Тэгээд би ээжгүй ганцхан аавтай байгаа гэсэн юм чинь" гээд цааш гүйв.
Асаалттай байх зурагтаас "Танд хайрлаж явдаг хүн байгаа юу?" гэсэн асуулт сонсогдож Тэхён ч энэ асуултад дасал болсон янзтай Жиминий хувиралгүй худлаа хэлэхийг хүлээв.
YOU ARE READING
•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)
FanfictionТэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чамтай хамт байвал миний ирээдүй энд төгсчихнө. •You ænd Me• Start:23.09.12 End: Дүрүүд:Тэхён, Жимин, Вонү(svt) Жонгүг, Инү(astro) [100% зохиом...