•Block•

51 10 4
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дахиад л хуваарийн дагуу ажилдаа явсан нөхрийнхөө араас тэр ч мөн хамтрагч руугаа явлаа. Жиминий тухай шүүмжилсэн нийтлэлүүд сүүлийн саруудад их гараад байгаа нь түүнийг санааг зовоож байв.

Тэр дахин нэг "Компани нь түүнд бүхнээ зориулдаг, муухай харилцаатай Пак Жимин" гэх нийтлэлийг уншин явна. Яаж ч хичээсэн хэвлэл мэдээллээс хол байж чадахгүй шүү дээ.

Сэтгэгдэл хэсэгт ч түүнийг үзэн ядсан хүмүүс ихэссэн байлаа. Тэр дунд дуулж чаддаггүй гэж хэлсэн хүмүүсийн тоо олонтаа.

"Тийм юм бол яах гэж саналаа өгсөн юм. Угаасаа хангалттай завгүй хүнийг"

Тэр үнэндээ Жиминийг компани нь хайрласандаа болоод дуучин болгосон гэж боддог. Одоог хүртэл ямар дарамт шахалт дор хүмүүсийн сүрдүүлгээр үүнийг хийж байгааг мэдээгүй хэвээр.

Жимин түүний санааг зовоохгүй гэсэндээ тэр үедээ юу ч хэлээгүй шүү дээ. Тийм ч учраас Жимин нөхөртөө бүр ч илүү гомдсон биз.

Вонүгийнд ирээд нууц дугаарыг хийн дотогш орлоо. Үргэлж ирдэг учраас гээд Вонү түүнд хаалганы нууц үгээ өгсөн аж. Хүн байхгүй мэт л чимээгүй байсанд тэр унтлагын өрөө оров.

"Өдрийн 12 цаг Жон Вонү" гээд одоо ч нам унтах түүний хажууд очиж суухад Вонү үргэлжлүүлэн унтсаар л.

"Үнэхээр амар тайван хүн юмаа"

Тэхён харанхуй өрөөг тойруулж хараад хэсэг түүнийг сэрэхийг хүлээв. Гэнэт л хүлээгээд байвал сэрэхгүйг нь ойлгосон аятай цонхруу ойртон хөшиг нээлээ. Тод гэрэлд өөрийнх нь ч нүд өвдөж эргэж харахад Вонү нүүрэн дээр нь тусах гэрлийг ч тоолгүй унтсаар л.

"Ааахх юу вэ? Яаж ингэж унтаж болдог юм бэ? Миний 18 нас юм уу хаашаа юм"

Хүүхдийнхээ санааг туршиж үзэх бодол орж ирэхэд зэвүүн инээсээр түүнрүү очив. Орон дээр нь чанга суугаад Вонүгийн цээжин дээр хиймэл амьсгаа хийх аятай яг дарах гэж байхад тэр нүдээ нээчихэв.

•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)Where stories live. Discover now