Жимин шинэ киноны зураг авалтад орж байлаа. Яаж ч хичээсэн нэг хэсгийг 39 дөхөө бичүүлж байгаа түүнд шалтгаан нь байсангүй.
Хамтран ажиллаж буй дээд үе нь түүний чадварыг шалгаад байгаа бололтой болж байгаа зүйл дээр энгийн алдаа гаргаад байв. Завсарлага аван кофе уун суухад хажууд нь байсан эмэгтэй түүнрүү хачин гэмээр харж
"Пак Жимин илүү хичээх хэрэгтэй шүү дээ. Чамаас болж энд цагаа дэмий үрээд байна"
Энэ үгэнд тэр чимээгүй өнгөрвөл Пак Жимин байхаа больчихно шүү дээ. Шүд зуун инээмсэглээд амнаасаа гаргасан эхний үг "Авгай чинь" байв.
Эмэгтэй түүнрүү гайхан харж "Юу гэнээ?" гэхэд тэр дур булаам төрхөөрөө инээсэн хэвээр
"Сонсныг чинь хэллээ. Ааа ийм болохоор л авгай нартай тоглох хэцүү байдаг. Ялангуяа тан шиг нас тогтсон хэрнээ чадваргүй. Чадваргүй хэрнээ алдартай. Тэр алдар нэрээ худалдаж авсан тан шиг хуурамч хүмүүс"
Жимин компанидаа алдартай нэгэн ч мөн тэр хэмжээгээрээ бусдын амьдралыг мэднэ гэсэн үг шүү дээ. Энэ эмэгтэй захиралд нь хэчнээн ихийг төлснийг мэдэж л байгаа.
Мөн олон хүмүүсийн дунд байгаагаа мэдэх ч ажилчид талбайн хэсгээс болж зураг авалт болохгүй байна гэж таамаглаад бүгд завгүй байсан юм.
Эмэгтэй тэвчилгүй босч ирэн түүн рүү орилоход тэнд байсан бүх хүмүүс тэдэн рүү харж зарим нь утсаа гаргаж ирсэн байгааг Жимин хальт хараад айж байгаа царай гарган
"Эгчээ, яагаад байгаа юм бэ? Муу байсанд уучлаарай. Дахиад хийгээд үзье ээ" гэж босч ирэн бөхийж үзүүлэв. Түүний энэ үйлдлээс бүгд эмэгтэйн буруу гэж ойлгосон учир дэмий л Жимин рүү дахин орилоод яваад өглөө.
Бөхийж байсан Жимин доош харсан чигээрээ тэр эмэгтэйг элэглэн шоолоод барсангүй. Түүний хажуугаар өөрийгөө ч "Ааа Пак Жимин. Мундаг байна шүү" гэж бодно.
YOU ARE READING
•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)
FanfictionТэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чамтай хамт байвал миний ирээдүй энд төгсчихнө. •You ænd Me• Start:23.09.12 End: Дүрүүд:Тэхён, Жимин, Вонү(svt) Жонгүг, Инү(astro) [100% зохиом...