Жиминийг сэрэхэд хоёр талаас нь халуу бүчиж духан дээр нь алчуур тавьсан байв. Хоёр тийш ээлжлэн харвал нэг талаас өөрийнх нь жижигхэн хувилбар нөгөө талаас өөрийнх нь том залуу түүнийг чангаар тэврэн унтаж байлаа.
Тэднээс холдохыг хичээн гараа татахдаа зүү хийчихсэн байгааг сая л нэг анзаарав. Одоо ч халуунтай байгаа болохоор уу толгой нь эргэж тэрээр гараа сунган утсаа авлаа.
Шөнийн 3 цаг болж байх ба түүний дотны найз Жонгүг ээлжит нэгэн шууд дамжуулалтаа хийж байсан юм.
Харанхуй өрөөнд ганцаараа шанаагаа тулчихсан элдэв юм ярих түүнд атаархаад ч амжих шиг. Түүний найз нь өөрийнхөө хүссэнээр амьдарч байгаад бахархах сэтгэл төрнө.
Удаан уулзаагүй болохоор сэтгэгдэл хэсэгт "Сайн уу" гэж бичээд орхилоо.
Жонгүг харсан даруйдаа "Пак Жимин? Вуа манай шилдэг жүжигчин Пак"
"Архи уунгаа битгий лайв хий гээд байхад"
Жонгүг харсан ч тоогоогүй царайлж "Хаана байгаа юм?" гээд утасны цаанаас яриа эхлүүлээд явчихав. Жиминд ч найзыгаа санах сэтгэл ихээр төрж
"Ажлаа хийж байна"
Жонгүг анх тоглосон кинонаасаа хойш цөөхөн кинонд тоглож загварынхаа карьерыг хөөсөн юм. Тэрээр Инүтэй хамт Итали дахь загварын агентлаг руу хэдэн сарын өмнө явчихсан.
Үүнд нь Жимин их баярладаг. Энд үлдсэн бол захирлынхаа дор хэцүү байх байсан гэдгийг мэдэх болохоор.
"Одоо Солонгост хэд болж байгаа билээ дээ. Ийм цагт ажил хийнэ гэдэг ч...ядарч байгаа байх даа. Хичээгээрэй"
Жимин бие нь тааруу байгаа учир удаан байлгүй "Завгүй болчихлоо. Баяртай" гээд утсаа тавьсан даруйдаа буцан унтлаа.
[~•~]
Жижигхэн гар хацар дээр нь гүйж байснаа гэнэт хажууд нь хэвтчихсэнд тэр нойрондоо дийлдэн буруу хараад хэвтэв. Өнөөх гарны эзэн байраа солиод дахиад урд нь ирж хэвтэхэд Жимин тэсэлгүй
YOU ARE READING
•Second first Love s2:You ænd Me•||Vmin|| (Completed)
FanfictionТэхён:Чи бас би. Бид өөрсдөдөө л итгэх хэрэгтэй. Үүрд хамт байх хэрэгтэй. Жимин:Чи намайг сүйрүүлж байна. Чамтай хамт байвал миний ирээдүй энд төгсчихнө. •You ænd Me• Start:23.09.12 End: Дүрүүд:Тэхён, Жимин, Вонү(svt) Жонгүг, Инү(astro) [100% зохиом...