"Бид ялагдсан уу? аль эсвэл ялсан уу ээжээ?" Бүлтгэр нүдтэй охин том өрөөндөө ямар нэг зүйлийг нэхэж байгаа ээжээсээ тодруулан асуулаа. Ээж нь нүүр дүүрэн инээмсэглэн.
"Дайн дуусаагүй шүү дээ хонгор минь. Бид Францыг эзэлсэн гэж хүмүүсээс дууллаа, үнэн байх." Охин ээжийнхээ хажууд суун, мөрийг дэрлэн санаа алдав.
"Тэгвэл бид дайнд ялж чадах уу?" ээж нь чимээгүй болж үргэлжлүүлэн юмаа нэхнэ. "Магадгүй ээ. Гэхдээ цаашид юу болохыг хэн ч үл мэднэ хонгор минь."
Энэ үед 1940 оны ямар нэг сар болж байлаа, Нацист Герман Францыг эзэлж авч Берлин дэх Германчууд баяртай ч байв. Би 40 онд 14 настай агаад ээжтэйгээ хамт буйдхан гэртээ аавыгаа хүлээн сууна. Хэн хэн нь ирэхгүй бүр захиа нь тасраад удаж байгааг мэдэх ч өдөр бүр хаалгаар ороод ирчих ч юм шиг хий горьдлого тээнэ.
Гэвч аав минь хэзээ ч дайнаас эргэж ирээгүй юм.
.ೃ࿐🎖 Ww2
❝ Амжилтанд хүрэх хамгийн гол зам бол хүчирхийллийг тогмол хэрэглэх. ❞
-Адольф Гитлер.
Сануулах нь❕Энэхүү бичвэрийг "A Woman in Berlin" гэх номноос сэвэдлэн бичив. Ямар нэг бэлгийн дур хүсэл, биеэ үнэлэлт, хүчирхийлэл, улс орны нэр төрд халдсан хэрэг огтоос биш ба үүх түүх, үндэслэл дээр энэхүү хаагдсан гунигт хэргээс тулгуурлан бичлээ.
Мөн бичвэрт гарч байгаа нэр дурдагдсан дүрүүд нь жинхэнэ биш юм.
YOU ARE READING
A girl in Berlin
Historical Fiction1945 оны 4-р сарын 30-нд Адольф Гитлер өөрийнхөө толгой руу буу онилсон гэх ... Ингээд Герман ард түмэн өөрсдийн эхлүүлсэн 2-р дайнд албан бусаар бууж өгөн Германы газар нутагт олон зуун Улаан армиуд буюу Коммунистууд эзлэн орж ирлээ ... Сануулах н...