Аяда худал хэлээгүй, хэлээгүй гэж би найдаж байсан. Хоног өнгөрсөн дараа нь сар, нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа ... яг долоон сарын дараа Аядагийн гэдэс тогоо шиг том болж хэзээ нэгэн өдөр жам ёсоороо төрөхөд бэлэн болж байлаа, бид Германаас Англи руу явах бүхий л арга замыг судалж бас үүнийхээ хэрээр цаг хугацаатай дайн хийж байв. Энэ улсаас явах өчнөөн арга байсан хэдий ч Аяда яг л ямар нэг зүйлийг хүлээж байгаа юм шиг жирэмсний долоо дахь сар дээрээ усан онгоцны тасалбар олж авав, яаж тэрхүү ховорхон олдох тасалбар бүр хоёр хүнийхийг авсаныг би мэдэхийг үл хүснэ ....
Ногоон алчуураар үсээ ороож бор том цув өмссөн Аяда 2 гартаа миний хувцас мөн удахгүй төрөх нярайдаа зориулж саяхан хэний ч юм хүүхдийн өмсөж эдэлж байсан хэдэн өлгийг ч багтаажээ. Хачирхалтай нь 2 цүнх хувцасны аль ч хэсэгт Аяда өөрийн гэсэн ганц хоёр даашинзаа л авч явсан байв.
Удалгүй бид болон Англичуудыг хөлөг онгоцонд суулгав, дундаж биетэй далайчин залуу болтой бидэнд найрсагхан туслана. Хол замд би Англи хэлээр маруухан ярина, харин Аяда өмнө нь Францд байхдаа Англи хэлийг ус цас шиг л сайхан сурч тэнд байсан Англи иргэдтэй чөлөөтэй ярьж инээлдэнэ, хүмүүс бүгд л Аядагийн төрөх дөхсөн гэдсийг илж таалах нь. Хэн мэдэх вэ! хүүхэд төрөөд гараад ирсэн чинь хүн аймар хоёр өөр улсын иргэний холимог хүүхэд гээд гадуурхаж шоолох нь мэдээж байхад энэ улсууд их тэнэг юм, тэр олон дундаас миний дайны золиосоор өөд болсон эмээтэй минь адилхан хөгшин хатагтай Аяда бид хоёрт их өглөгч харицана, хэзээ дуусах нь үл мэдэх цэнхэр далай дундуур хэдэн сараар явж байхдаа хэчнээн удаа өөрийнхөө идэх гэж байсан хэдэн Герман амттаныг өгөв.
Биднийг явахад Герман улс өмнөхөөсөө тогтуун болж эхэлж байсан юм. Хийх зүйлгүй хүмүүс, зарим нэг далайн өвчтэй хүмүүс нь өдөрт хэдэн удаа далай руу бөөлжинө, зарим нэг залхсан хүмүүс нэг номоо 10 ахиад уншчихсан байх нь. Би тэр уйдсан хүмүүсийнх нь нэг, өнөөх бидэнд сүрхий тусалсан залуу дайлачин эр надад Англи хэлийг зааж өгч байлаа.
YOU ARE READING
A girl in Berlin
Historical Fiction1945 оны 4-р сарын 30-нд Адольф Гитлер өөрийнхөө толгой руу буу онилсон гэх ... Ингээд Герман ард түмэн өөрсдийн эхлүүлсэн 2-р дайнд албан бусаар бууж өгөн Германы газар нутагт олон зуун Улаан армиуд буюу Коммунистууд эзлэн орж ирлээ ... Сануулах н...