Өнөөх л нэг хурьцлийн дараа генерал Сергей урьдийн адил чимээ аниргүй болж саяхан хайр хийж байсан өрөөн дэх халуун агаар ч замхарна. Аяда арагш харж суугаад тамхиа хэд хэдэн удаа сороход үүл мэт дүрс үүсээд л алга болно. Сергей урт санаа алдан арагш харан суух бүсгүйн мөрийг ширтэнэ, өмнөх шөнийн адил зүгээр л хувцасаа өмсөөд гармаар байсан ч энэ удаа илүү удаан тогтож хармаар ч юм шиг.
Аяда хальт эргэж хараад "Үлдэх юм уу?" гэж асуухад өнөөх эр "Тийм" гэж байгаа мэт юу ч хэлэлгүй ширтсээр л байв.
Аяда сүүлчийн соролтоо сорж алгуурхан хойш хэвтэж Сергейн өвөр дээр толгойгоо тавин хэвтэнэ. Залуугын ногоон нүд, булчинлаг нүцгэн бие нь цонхоор орж ирэх бяцхан сарны гэрэлд шуудхан харагдана, "Эхнэр хүүхэд чинь өнөөдөр гэртээ байхгүй юм уу?" Аяда асууж байхдаа нүдээ анив.
"Үгүй, байгаа."
"Тэгвэл эртхэн харихгүй юм уу? Бороо орж байна."
"Өнөө шөнө эндээ хононо." залуу, бүсгүйн үсийг энхрийлэнэ.
"Тэгвэл ахиад 10£ нэмж төлнө шүү."
Сергей инээмсэглэн духан дээр нь үнсээд биеэр нь ороон хажууд нь хэвтэнэ... Сергейд Аядаг гэх хайр байгаагүй ч түүний сайхан биеийг хайрлахаас өөр сонголт байхгүй,, Аяда энэ хүртэл насалсан атал үр хүүхэд төрүүлээгүй тул түүний бие өөрт нь 2 хүүхэд төрүүлж өгсөн эхнэрийнхээс нь хамаагүй илүү санагдана.
Аяда ч Сергейд хайргүй, гэвч эр хүний энхрийлэл халамжийг ганц Томас-с өөр хүнээс хүртэж байгаагүй тэрээрт их дотно мэдрэмж төрүүлдэг нь үнэн, мөн хэдэн хоногийн хоолны мөнгө өгдөг нь ч үнэн.
Өглөө нь Аяда гэртээ харьж ирэхэд Анна хачин сайхан хоолны үнэр гэрээс ханхлуулж хоол хийж байлаа, Аяда өнгөрсөн шөнө идсэн юм үгүй тул Аннагийн хоолыг хүлээх зуураа шөнийн чилээгээ гадагшлуулах гэж орон дээрээ хэвтэнэ, гэвч энэ үед бие нь хачин эвгүй болж дотор нь харанхуйлаад бөөлжиж эхлэв, Анна ухас хийн Аядагийн дэргэд ирж бөөлжиж буйг нь хараад сэтгэл нь хачин их хямрана.
Үдээс хойш Аяда ямар нэг хурц үнэр авах тусам л бие нь эвгүйрч сүүлдээ өөрийгөө үхэх нь хэмээн бодож ээ...
Анна хувинтай усанд хажуу айлын нярай хүүхдийн даавуу угааж суухдаа "Та жирэмсэн болсон юм биш үү?" гэхэд л Аяда одоо л биед нь юу болоод байгааг гадарлаж хэвлий дээрээ гараа тавина."Үгүй байгаасай, би Сергейгийн хүүхдийг ..." гээд амьсгаа нь тасрах аятай эвгүй болоод чимээгүй болов.
YOU ARE READING
A girl in Berlin
Historical Fiction1945 оны 4-р сарын 30-нд Адольф Гитлер өөрийнхөө толгой руу буу онилсон гэх ... Ингээд Герман ард түмэн өөрсдийн эхлүүлсэн 2-р дайнд албан бусаар бууж өгөн Германы газар нутагт олон зуун Улаан армиуд буюу Коммунистууд эзлэн орж ирлээ ... Сануулах н...