006.Бэрлиний аборт.

62 11 0
                                    

*:・゚✧*:・゚✧

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

*:・゚✧*:・゚✧

∞ ₒ ˚ ° 𐐒 🐇

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

∞ ₒ ˚ ° 𐐒 🐇

Хэзээ нэгэн цагт хөөрхий Анна энхийн цаг ирнэ гэж найддаг байлаа.
Хэзээ нэгэн цагт тэр өөрийнхөө мөрөөдлөөр дуучин болно ч гэж итгэдэг байлаа. Итгэл үнэмшил хэр их хүчтэйг мэдэхгүй ч тэр өдөр бүр орондоо орохоосоо өмнө ч залбирна. Хайрт залуу амрагаа ч төсөөлнө, төсөөлөл гэдэг завтай хүний л хийдэг ажил болой, Анна унтаж байхад Аяда шөнө бүр эрсийн доор ажиллана. Эргэх дэлхийд тэр цогцос болохгүйг л хичээнэ, Аяда гэрээс гарахаас өмнө гэдсээ тэмтэрч шалгаж үзэхээ мартсангүй... Тийм ээ тэр Аяда жирмэсэн бүр хордлого өгөөд эхэлчихсэн.

Хүүхэд томрох нь Аядагийн хувьд үлгэрийн номны хөнөөлт хар дайсан шиг л байсан юм. Угтаа бол Аядагийн ч яс махны тасархай шүү дээ, хүүхэд олсон талаараа хүүхдийн эцэг болох Сергейд хэлэх гэж хэд хэдэн удаа бодож бүр шөнө унтаж байхад нь хэдэн цагаар ч хамаагүй ширтэн ажина. Бодоод үзэхэд Сергей чинь өөрөө үр хүүхэд, үймүүлж үл болох хань ижилтэй.... Эмэгтэй хүн ямар тэнэгхэн юм, Аяда минь Сергей-ээс нуухаар бүр мөсөн шийдэж ахиж Сергейтэй уулзахаа ч бүр мөсөн болихоор болов.

Гудамжинд гарах бүрт гэдсээ чирсэн ямар ч насны охидыг харах нь сэтгэлд нь хар булаг асгарах шиг л болдог, Бэрлин дэх гай гамшиг нь одоо улаан армийн тарьсан "гай мэт" хүүхдүүд л байлаа, хүсээгүй хүүхдээ төрүүлнэ гэхэд хэцүү ч төрүүллээ гэж бодоход цаашид тэр "эрлийз" хүүхдүүд нийгмийн хамгийн доод давхарт л байна. Яаж ч бодсон дайсантай хавьталд орж дундаасаа хүүхэдтэй болвол удам сударт ч муу бөлгөө ... Ингэж бодох тусам Аядагийн нүднээс нулимс ч урсах шиг Сергейн ногоон нүд рүү зовлонтой ширтэн одоо цагтаа тэрбээр ийнхүү ирлээ.

"Бид уулзахаа болих хэрэгтэй." гэж Аяда ядруухан Орос хэлээрээ шулганав. Аяда хэдэн орны хэлээр гайгүй ярьж чаддаг нь энхийн цагт цагаан захтан байсан гэдгийг нь шууд илтгэнэ.

"Яагаад? би чамд хангалтгүй байна уу? мөнгө нэмэх үү?" Сергей бас ч гэж хүний мөс сайтай залуу байсан тул юу юугүй Аяда руу орилж чадсангүй.

Аяда толгой сэгсрэн "Би нүүж байгаа."

"Хаашаа? хэзээ?"

"Англи руу."

"Яах гэж?"

"Тайван амьдрах гэж, эрх чөлөөг эдлэх гэж."

Тэдний дунд анир чимээгүй үүсэж Сергей доош харна, харин Аяда Сергейгийн гуниглаж байгааг хараад цочирдов, түүний мөнгөний хүүхэн байхад даан ч ингэж гуниглана гэж тэр санасангүй, өөрийн эрхгүй Сергейн цагаан нүүрний арьсан дээр гараа явуулж нүд рүү нь харна. Тэд юу ч дуугарсангүй ба зүгээр л энэхүү цаг хугацааг мэдэрч Сергей Аядаг энгэртээ хэзээ ч хаашаа ч явуулахгүй мэт тэврэнэ. Үлдээч гэж гуйсангүй, гуйхгүй байсан ч зөв Сергей өөрийгөө удалгүй Зөвлөлт рүү буцах тухайгаа ч энэ өдөр Аядад хэлэх гэж байсан юм, эгзэгтэй мөч нь таарч Аяда түүнд эхэлж хэлсэн.
Ингээд тэд гурав тэврэлдэнэ, гэвч Сергей гэдсэнд байгаа гурав дахь ч зүрх нь цохилоод 1 сар болсон өөрийнхөө үрээ мэдэрсэнгүй, мэдсэнгүй.

Сүүлийн удаа түүнд төлсөн 20£.



A girl in BerlinWhere stories live. Discover now