Part I

276 15 2
                                    

     'Энэ бүхэн хэзээ дуусах юм бол? Тэр хэзээ хүн шиг нэгэн байж хажууд минь байх юм бол? Хэзээ намайг зовоож дуусах юм бол? Гэсэн ч зүгээр дээ, тэр хажууд минь оршиж байхад л хангалттай..'

———

"Юу вэ ахиад л энд унтчихаа юу. Ян ахлахаа сэрээрэй өглөө болчихлоо" гэх Ким туслахын дуунаар нүд нээхэд үнэхээр л өглөө болчихож. Ахиад л ажлаа дуусгалгүй ширээн дээрээ унтчихаж ээ. Хурдхан шиг ширээнээсээ өндийн шүдний сойз алчуураа авсаар угаалгын өрөө орон яг л гэртээ байгаа мэт өглөөнийхөө арчилгааг хийв. Дуусгаагүй байгаа ажлаа бодон толгойгоо барисаар өрөө рүүгээ алхах замд хэн нэгэн:

"Вуааа бүр мэнд усгүй зөрдөг болоо юу даа" гэх хоолойгоор эргэж харвал удаан хугацаанд томилолтоор явсан ахлах маань инээсээр угтах нь тэр. Том том алхсаар ахлахын урд очин инээд алдсаар зогсоход:

"Хар тамхитай тэмцэх хэлтсийн ахлах Ян Жонвон хүү. Бүр ч царайлаг болчихож ээ золиг чинь. За сайн сууж байв уу"

: "тэгэлгүй яахав. Таныг ямар их үгүйлэв ээ. Миний царай гэж юу байхав бүүр өнгө алдаад байхад"

"юу ярина вэ айн. Муусайн хар тамхичидын дунд ороод суухад чи хамгийн том босс нь юм шиг л гялалзсан царайтай шүү дээ. За тэр яахав. Bloom клубын хар тамхины сүлжээг илрүүлж бүх хүмүүсийг нь барьсан гэсэн байх аа"

: "аан тиймээ. Бодсоноос амархан байсан. Муусайн тэнэг новшнууд бүр ч сул дорой болсон байна лээ. Одоо бүгд түр хориход байгаа"

"Ойлголоо ойлголоо сайн ажилжээ Жонвон хүү. Одоо, тэр хүн бүрийн толгойны өвчин болсон Atlas клубын нийлүүлэгч новшийг олчихвол ч..."

: "аа хэлээд юу гэхэв ээ ахлахаа. Бүр стресстэж дуусах нь"

"Заза манай Жонвон чадна, удахгүй ахлах дээрээ бариад ирнэ гээд хүлээж байя, би ингээд явлаа"

: "за ойлголоо баяртай ахлахаа" хэмээн бөхийсөөр түүнийг үдэж явуулчихаад шууд л толгойгоо барин ширээнийхээ ард суулаа.

Хорвоо дээр мэндлээд 25 жил, мөрдөстэй хувцас өмсөөд 5 жилийг аль хэдийн ардаа үдсэн салбарынхаа хамгийн залуу, царайлаг мөрдөгч Ян Жонвон. Ажил дээр гарсан эхний өдрөөсөө л хар тамхитай тэмцэх хэлтэсд хувиарлагдан 4 жилийн хугацаанд Сөүлийн бараг ихэнх хэрэглэгчдийг илрүүлж, олон олон хэргийг бие даан амжилттай дуусгаж чадсан мундаг нэгэн. Хар тамхи хэрэглэдэг ямар ч хүнийг нэг нүднийхээ булангаар ч үздэггүй учраас л ийм амжилттай байдгийг хэн ч үгүйсгэхгүй.

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now