Миний хамгийн дуртай түүний үнэр дэргэд минь сэнгэнэж, жижигхэн гар нь биеийг минь битүү ороогоод тэвэрчихсэн ийм үед хэн сандрахгүй байх юм. Биеэ хөдөлгөж чадахгүй бүр амьсгалж ч чадахгүй хэсэг хөлдсөн хүн шиг байж байгаад арай гэж энэ нөхцөлд дасан түүний гарнаас атгаад эргэн түүний зүг харан хэвтэв.
Сонирхолтой гэхэд дэндүү сонирхолтой бас догдолмоор баярламаар, гэнэтийн зүйл дэндүү ихтэй хэзээ ч таамаглаж дуусахгүй тэр хүн. Өмнөх харилцаанаас авсан шархаа арай гэж эмчилж байхад минь бүрмөсөн эмчлээд өгье гэсэн шиг гэнэт л амьдралд минь орж ирээд багахан ч гэсэн нар гийгүүлж байгаа тэр хүн.
***
Сэрүүлэгнийхээ дуугаар цочин сэртэл гэрт хэн ч байхгүй байлаа. Өрөөндөө орж харсан ч ор цэмцийтэл нь хураагаад тавьчихсан харин өөрөө алга байв. Яасан юм бол гэж бодсоор утас руу нь залгавал бас л авсангүй. Ажилдаа явахаар бэлдчихээд өглөөнийхөө цайг уун гэрээс гараад яг машиндаа суух гэж байтал холгүйхэн нэг эгчийн хүнтэй хэрэлдээд байгаа юмуу хүн загнаад байгаа юмуу гэмээр хэрүүл маргаан тэрүүгээр дүүрэн сонсогдохтой зэрэгцэн бас хэн нэгний орилох чимээ гарахад нь бушуухан тэр зүгрүү очин харвал маш сонин байдал угтав. Дунд эргэм насны эгч нэг муудсан жижигхэн байрны хаалган дээр зогсчихсон харин урд нь Аёон том цүнх чимодан барьчихсан тэр 2ыг тойроод баахан хувцас эд хогшил газраар тарсан байв. Тэд намайг харалгүй үргэлжлүүлэн маргалдана.
Аёон: "би өгчихнө шдээ, ахиад ганцхан сар тэгэх үү би энэ 7 хоногт багтаагаад олоод өгчихье"
Эгч: "чамд итгээд би хэдэн сар энд байлгаж байгаа билээдээ муу хүний ач мэддэггүй балиар хүүхэн. Өгөөгүй байгаа мөнгөнүүдээ хурдан олж өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэж мэдээрэй"
Аёон: "сүртэй шдээ сүртэй шд. Олоод өгчихнө гээд байхад энэ муу муудсан жижигхэн өмхий өрөөгөө үхсэндээ харамлаад байдаг юм, олигтой халаалттай ч биш олигтой цэвэрхэн ус ч гоождоггүй"
Эгч: "амаа татахгүй юу чии. Тийм л юм бол тэр хотын төвдөө өндөр байраа түрээслэхэд яасан юм чи"
Аёон: "хуц хуц, тэгнэ угаасаа. Наад муу муудсан байр чинь өөдлөхгүй дээ" хэмээн цэхэлзэн хэлчихээд газраар тарсан хэдэн хувцсаа цуглуулан бариад миний зүг харж орхилоо. Надруу харан таг гацахтай зэрэгцэн өнөөх эгч ч амандаа үглэсээр дотогш ороод хаалгаа түгжиж орхив.