NOWНүднийхээ зовхийг арай ядан нээхэд харваас эмнэлэгийн цагаан тааз, эм тарианы үнэр угтлаа. Биеэ хөдөлгөх гэтэл болохгүй энд тэнд хөндүүрлэн өвдөх нь мэдрэгдэж нүдээ гүйлгэсээр эргэн тойрноо харвал өрөөнд хэн ч байхгүй байв. Удалгүй хаалга онгойлгосоор ахлах орж ирэн хажууд минь сандал тавин суугаад:
Ахлах: "ийм үед найз бүсгүй чинь хамгийн түрүүнд ирэх ёстой байх аа"
- "бид салчихсан ахлахаа, ахиж түүний талаар ярихгүй байвал баярлана шүү"
Ахлах: "заа за ойлголоо. Юу болсон болоод ухаан мэдрэлгүй гүйж гараад осолд орчихов доо Жонвон хүү. Би асуухгүй ээ, чамд итгэж байна. Эмнэлэгээс гараад гэртээ хэд хоног амарч аваад ажилдаа ороорой, яаж ийм байдалтай ажил хийхэв"
- "үгүй ээ ахлахаа би хурдан гарах хэрэгтэй, дуусгаагүй ажил байгаа"
Ахлах: "дуусах ажил гэж угаасаа байдаггүй юм Жонвон. Юу болсныг чинь мэдэхгүй ч хэд хоног энд хэвтээд сайн бод. Сэтгэлийэ хөөрлөөр шийдсэн асуудал хэзээ ч сайн үр дагавар авчирдаггүй юм"
- "гэхдээ....."
Ахлах: "би ингээд явлаа. Өдөр болгон эргэх учраас идэхийг хүссэн зүйл байвал хэлээрэй" гээд үгийн зөрүүгүй гараад явлаа.
Хорвоо дэлхий үнэхээр жижигхэн биш гэж үү. Тэр үед учирсан тэр новш хайртай хүнийг минь булаагаад явсан атал 7 жилийн дараа ахин таарахдаа ахиад л хайртай хүнтэй маань холбоотой дээр нь хэдэн жил хайж, барихыг хамгийн их хүсэж байсан хар тамхины толгойлогч новш байна гэж хэн санах билээ дээ.
AYEON's POV
Жонвоны гэрт юмаа үлдээчихсэн байсан болохоор очих эсэхтээ их эргэлзсэн ч очихоор шийдэн гэрийх нь гадаа иртэл тэр гэртээ байсангүй. Надад илүү түлхүүр байсан ч аль дээр Жонвонд уурлаад гарахдаа түлхүүрийг нь орхисон байв. Орой ахин ирье гэж шийдээд яван гадуур жаахан ажил амжуулчихаад эргээд ирвэл гэрэл нь унтраалттай хаалга нь ч ахин түгжээтэй байлаа. Элдэв юм бодолгүй яваад маргааш нь ахин ирэхэд тэр ахиад л байсангүй. Оройн нь эргээд иртэл тэр ахиад л алга. Маргааш өглөө нь, орой нь тэр гэртээ үнэхээр алга. Гэрийх нь гадаа дэмий л хаалгыг нь тогшин бодлогоширон зогсож байтал эсрэг талых нь хаалга онгойн нэг ахимаг насны эгч шагайгаад:
"Миний охион хэд ирж тогших гэсэн юм бэ наад айл чинь байхгүй"
- "юу...эмээ энэ айлын хүн яачихсан юм бол"