Part V

66 9 3
                                    

Аёон ч эсэргүүцсэнгүй өөдөөс хариу үнсэхэд нь би ч үнсэлтээ гүнзгийрүүлэн түүнрүү бүр ойртлоо... Суудлаасаа бага зэрэг өндийн түүнрүү ойртоод эрүүг нь барисаар үнсэлтээ улам лавшруулахад Аёон хүзүүгээр минь тэвэрч сайн хариу үзүүлж байв. Хэр удаан тэгэж суусан юм бүү мэд нэг мэдэхэд Аёоны гар цамц сөхөн нуруугаар тэнүүчилхэд нь ухаан орж түүнээс бага зэрэг хойшлоод эргэн суудалдаа суусанд Аёон нэг ёжтой инээчихээд урдаа байх шар айрагнаас балган "унтацгаах уу" гэхэд нь олигтой юм хэлж чадалгүй толгой дохисоор хоёул ор луугаа явлаа.

Түүнтэй ойртохыг, түүнийг үнсэхийг, тэвэрхийг, ингээд хамт байхыг хамгийн их хүссэн хүн нь би өөрөө атал сая Аёоны хийсэн үйлдэлд яагаад ч юм эсэргүүцэж орхисондоо өөрөө ч гайхаж байв. Аёон үнсэлтээс илүүг хүссэндээ тийм үйлдэл хийсэн байтал би яагаад тэр боломжийг ашиглаагүй юм бол гэж бодохдоо өөрийгөө нэг чимхчихээд "болохгүй, болохгүй. бид дөнгөж эхлэж байна, түүнд муухай дурсамж үлдээж болохгүй" гэж бодон гүнзгий амьсгаа авсаар унтахыг оролдлоо.

-

Амралтын өдрийн өглөө үд болтол унтаж байгаад арай гэж сэрэхэд Аёон явсан байлаа. Ширээн дээр өглөөний цай бэлдээд тавьчихсан гэр цэмцийтэл нь цэвэрлэчихсэн байхыг нь хараад өөрийн эрхгүй инээд хүрч ширээнд суухад хоолны хажууд нэг жижигхэн цаас байв.

"Өглөөний мэнд. Өнөөдөр чиний угаалга хийх ээлж шүү. Бас гаднаас юм авч идэлгүй гэртээ хоолоо хийж идээрэй. Би оройтно, битгий санаа зовоорой" гэх зурвасыг нь хараад одоо хүртэл инээж байгаа би жижигхэн цаасыг нь зүрхэндээ барьсаар хоол руугаа хартал гэнэт өчигдрийн болсон явдал санаанд орж сүүлийн хэдэн жил мэдрэгдээгүй аз жаргалыг мэдэрч байлаа.

Өдөржин гэртээ их цэвэрлэгээ хийж, дээрээс нь өөрөө хоол хийж идэхийг оролдон арай гэж дуусаад Аёонд ч гэсэн үлдээгээд цаг харвал аль хэдийн оройны 19 цаг болсон байв. Өнөөдөр нэг ч залгаагүй учраас утсаа шүүрэн түүнрүү залгахад авсангүй. Элдэв юм бодолгүй буйдан дээрээ тухлан суугаад зурагт эргүүлэв.

Оройны 23 цаг. Аёон руу цаг тутамд залгасан ч авахгүй байсаар байгаад сүүлдээ бүр холбогдох боломжгүй боллоо. Илүү дутуу муу юм бодохгүйг хичээн үргэлжлүүлэн түүнийг хүлээсээр, хүлээсээр. Нэг мэдэхэд цаг шөнийн 2 боллоо. Нойр ч хүрэхгүй том өрөөн дээрээ түүнийг хүлээсээр сүүлдээ тэсэхээ больж хувцсаа шүүрсээр яг гарах гэж байтал хаалга дуугарсаар тэр орж ирэв. Хамаг хурдаараа түүн дээр очиход Аёоны царай бага зэрэг базаахгүй харагдсанд бүр ч санаа зовон асууж гарав.

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now