Part VI

65 10 4
                                    

У ахлах: "Жонвон хүү ойрд юу хийгээд байна. Atlas klub-н хэрэг юу болж байна"

- "бид ажилласаар байгаа ахлахаа"

У ахлах: "өдөр болгон шахуу хэлтэсээсээ ганцаарахнаа үлдээд, хааяа ажил дээрээ хонож харагддаг байсан ойрд бүр ажил дээрээ ч үзэгдхээ больжээ"

- "юу......харин ахлахаа"

У ахлах: "найз охинтой болоо юу"

- "та яаж"

У ахлах: "би хэдэн жил мөрдөгч хийж байгаа билээдээ Жонвон. Залуу нас сайхаан ах нь мэдэж байна ялангуяа чиний нас эд хайрлаж дурлаж явах нас. Чамайг ажлаас өөр юм мэдэхгүй явахад чинь энэ тал дээр санаа зовдог л байлаа одоо харин жаргалтай харагдаж байгаа болохоор надад ч гэсэн сайхан байна. Гэхдээ Ян ахлахаа хүнээ сайн таних хэрэгтэй шүү. Чамайг өөрөөсөө холдуулахгүй, ажлыг нь ч тайван хийлгэхгүй дуртай үедээ дуудаад... .....ийм хайр... заза чамайг ухаантай болохоор санаа зовохгүй байна гэхдээ юмыг яаж мэдэхэв болгоомжтой байгаарай. Харин ажлаа битгий март"

***

Аёон: "хар тамхи" гэхэд нь өөрийн эрхгүй уулга алдан гайхаж орхилоо.

- "юу вэ Аёон юун хар тамхи. Чи яачихсан юм надад бүгдийг нь хэлээд аль"

Аёон: "намайг битгий загнаарай чамд бүгдийг нь ярья. Өнөөдөр найзуудтайгаа жаахан суусан юм тэгтэл нэг найз маань гэнэт хар тамхи гаргаад ирсэн. Би ч өмнө нь хэрэглэж байгаагүй болохоор сонирхол хөдлөөл хэрэглээд үзчихсэн гэхдээ жаахныг л. Гэтэл гэнэт цагдаа нар хүрч ирээд найзуудыг маань аваад явчихсан харин би азаар угаалгын өрөөнд байж таарсан болохоор зугтаж чадсан л даа. Одоо найзууд маань цагдаагийн газар байгаа над руу залгаад аваарай гээд байна. Яах вэ Жонвона чи туслах хэрэгтэй"

- "Аёона чи чинь юугаа яриад байгаа юм бэ. Чамайг аваарай гэдэг тийм даварчихсан юм гэж юу байсан юм"

Аёон: "хайраа! Тэд чинь миний найзууд шдээ сайн найзууд. Чи цагдаа биз дээ бүр том ахлах. Тийм юм чинь хэдхэн хүн зохицуулаад өгч чадна шдээ, ммм тэгэх үү" хэмээн гарнаас зүүгдэн том нүд гаргахад нь яаж ч чадахгүй дуугаа хураалаа.

- "аль клубд байсан юм, бас хэдэн хүн гэдгийг нь хэлээд өг. За Ким Аёон, ахиж ийм хэрэг гаргаад үзээрэй"

Аёон: "мундаг миний хайр хамгийн мундаг. Амлая, ахиж ийм юм болохгүй" гэсээр инээд алдан чигчий хурууны амлалт өгчихөөд цааш юу ч болоогүй мэт дуу аялан явахад нь түүнийг л зүгээр байгаад баярласандаа туслах руугаа залгалаа.

It's okay /ДУУССАН/Where stories live. Discover now