"мэдээж....үгүй. Би тийм юм хэрэглэдэггүй" хэмээн итгэл төгс хариулахад нь дотор зурсхийх шиг л болов. Би түүнийг хэрэглэснийг нь маш сайн мэднэ. 5 жил гаруй энэ хэргээр явж байж согтуу хүн мансуурсан хүн 2оо ялгаж салгахтайгаа шүү дээ. Үүнийг сайн мэдэж байгаа ч түүнээс ингэж асууж байдаг би өөрөө л тэнэг болж байх шиг байна. Ядаж л надад "үгүй ээ хэрэглээгүй" гэж худлаа ярьсан сэтгэлийг нь бодоод чимээгүй түүнд итгэсэн мэт дүр үзүүлээд:
- "okay, тэгвэл гэртээ харьж болно. Би чамайг дөхүүлээд өгье"
?: "гүй ээ чи чинь, би хэрэглээгүй гэсэн бол болоо биз дээ яах гээд хүн хүргэж өгнө мөгнө гээд..."
- "хүргүүлж болохгүй шалтгаан байгаа юмуу?" гэж түүний яриаг таслан нүдрүү нь харсаар асуухад өнөөх охин нүүрэндээ ёжлонгуй мишээл тодруулаад урагш харан:
?: "тэгээ болж байна" гээд гэрийхээ хаягийг зааж өгөв. Тэр охиных манайхаас ердөө хэдхэн хаалганы л цаана байж таарсан. Хоёул чимээгүй явсаар замыхаа талд ороход түүний утас дуугарав.
"яаваа....мэднэээ...тэгсээн....зүгээрээ....заа би гэртээ хариад залгая......тиймээ ямар лайтай юм бэ мэдэж байна шдээ" хэмээн уцаарлангуй хэлчихээд утсаа таслав.
Гэрийх нь гадаа ирлээ гэж бодон машинаа зогсооход өнөөх охин надад юу ч хэлэлгүй машинаас буугаад цааш яваад өгөв. Гэр нь энэ байр биш бололтой гэж бодон түүний араас хэсэг харан суухад, алхаа гишгээ ааш зан гээд бүх л зүйл нь үнэхээр тааварлашгүй сонирхолтой хүн юм гэдгийг хэсэгхэн хугацаанд түүнтэй хамт байхдаа хангалттай мэдэрсэн юм. Бас, тэрний үнэр. Хоёулахнаа машинд явахад тэр вакум орчинд тархсан түүний өвөрмөц үнэр. Хурц биш, тэгснээ хэт чихэрлэг нялуун биш нэг тийм зөөлөн хэрнээ хэзээ ч уйдхааргүй тийм үнэр. Түүнийг машинаас буусан ч гэсэн үнэр нь "тэр ийм хүн" гэсэн шиг үлдэх нь бүр ч их сонирхлыг минь татаж байлаа.
Хэсэг тэнд сууж байгаад гэнэт ухаан орон хэсэг рүү яаравчилсаар ирэхэд үүдээр дүүрэн клубд байсан хүмүүс хөглөрөн маш шуугиантай байв. Ихэнхийх нь эм гарчихсан бололтой бүгд дуу шуу болон арай эрүүл ухаантай болцгоосон байлаа.
Би хэдэн том хүмүүсийг нь дагуулсаар байцаалтын өрөөнд орон нэг нэгээр нь байцааж эхлэв.- "толгойлогч чинь хаана байна"
?: "ямар ч толгойлогч байхгүй"
- "чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байна уу? Та нарын цуснаас хар тамхи хэрэглэсэн чинь илэрсэн. Байдлыг хүндрүүлэхгүй эртхэн дуусгацгаая"