EPISODE SIX

454 59 4
                                    

Гуч гарч яваа залуу аргаа баран, дахиад ямар ч үйлдэл хийлгүй буйдан дээр суух бол том гар тээш барьчихсан эмэгтэй зогсох шинжгүй уйлж буй жаал хүүтэй зууралдана

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Гуч гарч яваа залуу аргаа баран, дахиад ямар ч үйлдэл хийлгүй буйдан дээр суух бол том гар тээш барьчихсан эмэгтэй зогсох шинжгүй уйлж буй жаал хүүтэй зууралдана.

"Ээжээ, битгий яв л даа... гуйж байна... аав бид хоёр дахиж таныг уурлуулахгүй ээ... би дахиж таныг уурлуулахгүй, тоглоомоо ч тарааж тавихгүй, хоолоо ч сайн иднэ... ээжээ, битгий яв" хэмээн жаал хүү цурхиран уйлах бол түүний энэ үйлдэл ээжийнх нь сэтгэлийг хөдөлгөх бус харин ч залхмаар санагдаж байгаа бололтой.

Эмэгтэй нүдээ эргэлдүүлсээр, бугуйнаас нь хамаг чангаараа барьсан хүүгийнхээ гарыг хүчээр салгаад "Шим Жэюүн! Одоо болно! Битгий жоохон хүүхэд шиг уйлаад бай. Чамайг хэдэн цаг ч уйлсан миний бодол өөрчлөгдөхгүй. Одооноос аавынхаа үгэнд сайн ор, ойлгосон уу?" гэж хэлчихээд эргэж ч харалгүй хаалгаа саван гарсан тэр үеэс хойш бяцхан Жэюүн ээж гэх хүнийг дахиж хэзээ ч хараагүй...

*****

Жэюүний ээж түүнийг болон аавыг нь хаяж яваад аль хэдийн хагас жил болжээ. Хүү одоо л нэг юм тайвширан, аавтайгаа хоёулхнаа байх амьдралд дасаж эхлэнэ.

"Ааваа, та машинаа яачихсан юм?"

Жэюүний аав хүүгийнхээ өөдөөс урьдын адил дулаахнаар инээмсэглээд "замын цаана тавьчихсаан. Хоёулаа дэлгүүр ороод чиний дуртай амттанг авчихаад машин дээрээ очъё за юу?" гэхэд нь хүмүүжилтэй жаал хүү дуулгавартай гэгч нь толгойгоо дохино.

Тэд Жэюүний сургуультай ойрхон байх дэлгүүрээс хүүгийн сүүлийн үед дурлан идэж байгаа шоколадтай зайрмагийг авчихаад зам гарлаа.

"Зайрмагаа идэхгүй юм уу? Хайлах нь байна"

Жэюүн ууттай зайрмаг руугаа нэг харж инээчихээд "машиндаа ороод идье"

Залуу хүүгээ хөтлөн ногоон гэрлээр гарч байхад дүрэмд заасан хурдаас хэтрүүлэн давхиж байсан машин тэдний зүг зогсохгүй мэт давхина. Жэюүний аав өнөөх машиныг анзаарахын сацуу зогсох шинжгүй давхиж буйг нь харчихаад хүүгээ хажуу тийш түлхчихээд нүд ирмэхийн зуур хурд хэтрүүлэн давхиж буй машинд дайруулах аж. Уг нүд халтирам үйл явдалыг бяцхан хүү нүд салгалгүй харна.

Love & YouWhere stories live. Discover now