EPISODE NINE

404 45 4
                                    

Жэйкд хаягдсанаас хойш хоёр дох хоног

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Жэйкд хаягдсанаас хойш хоёр дох хоног...

Оройн хоолны цагаар Хисын өчигдрийн адил хоол барьсаар Ханылын гэрт орж ирнэ.

"Дахиад л хаалгаа түгжээгүй байх чинь? Яагаад хаалгаа түгжихгүй байгаа юм бэ? Аюултай шүү дээ" хэмээн Ханылд санаа зовсоор барьж орж ирсэн карригаа эмэгтэйн урд байх ширээн дээр тавих бол Ханыл түүнийг тоосон ч шинжгүй сууна.

"Нээрээ чамд юу тохиолдоо вэ? Гэрийнхэн чинь зүгээр биз дээ?"

Ханыл өөрийнх нь зөвшөөрөлгүй урсах нулимсаа тэр дор нь шувтраад "зүгээр дээ, юу ч болоогүй"

Түүний хажууд өмднийхөө халаасанд гараа хийчихсэн зогсож байсан залуу нэг гараа гаргаж ирээд, Ханылын толгойг зөөлнөөр илбэнэ.

"Би чамд уржигдар хэлсэн үгийг санаж байгаа биз дээ? Би Жэйкд тэр зүйлийг танилынхаа өмнөөс л хүргэж өгсөн. Тэгснээс биш би хар тамхи зардаг, муу хүн биш шүү"

Ханыл хэсэг чимээгүй сууж байгаад улайж, хавдсан нүдээрээ одоо л нэг юм Хисын рүү хараад "тэгээд чи юу хийдэг юм?"

"Дууны продюсер" гэсээр хөнгөн инээд алдана.

"Хөөх, мундаг юм аа"

"Догь У Ханылыг яаж гүйцэх билээ дээ!... би сууж болно биз дээ?"

Ханыл дахин урсах нулимсаа гарныхаа араар арчаад "хэн чамайг битгий суу гэсэн юм, мангараа?"

Хисын инээмсэглэсэн чигтээ түүний хажууд, буйдан дээр тухлан суугаад "оройн хоолоо идээгүй биз дээ? Би хоол тийм ч сайн хийдэггүй л дээ, гэхдээ энэ карри бол хүн идэж болохоор амттай шүү"

"Баярлалаа, дараа нь өлсөхөөрөө идье"

"Чи өчигдөр орой бас ингэж хэлсэн. Миний чамд авчирч өгсөн пизза бүтнээрээ байна шүү дээ. Чамайг энэ хоолыг идэж дуустал би танайхаас гарахгүй шүү" гэсээр буйдангийн түшлэгийг нална.

"Чамд хийх юм байхгүй юм уу? Хоёр хоног байн байн гүйж орж ирээд надад санаа тавиад байх юм? Эсвэл өөр зорилготой ингээд байгаа юм уу?"

Love & YouWhere stories live. Discover now