Өглөө сэрсэн даруйдаа Ханылд илүү амттай өглөөний цай бэлдэж өгөхийг хичээн гал тогоондоо бас л цаг гаран зогслоо.
"Ахаа... юу вэ? Өнөөдөр ямар өдөр юм? Огт хийдэггүй юм аа хийгээд?"
Сонү хэр шартаж буйгаа илэрхийлэх аятай толгойгоо барьсаар гал тогоонд орж ирнэ.
"Зүгээр л, цаашдаа байнга хийх хэрэгтэй болох байх гээд. Сэрсэн бол одоо яв аа! Битгий уух болгондоо шөнө дөлөөр манайд ирээд бай, золиг минь!"
"Гэрт очвол эгчид алуулна шүү дээ. Танайд ирсэн нь миний аминд өлзийтэй... та хоол хийж байгаа юм бол надад шар тайлах шөл хийгээд өгөөч"
Түүн рүү харж ярвайчихаад "би өглөөний цай бэлдэж байна. Тэглээч би хайртай хүндээ л зориулж хоол хийж өгнө, ойлгосон уу? Чи миний хайртай бүсгүй биш болохоор би чамд хоол хийж өгөхгүй. Шар тайлах шөлөө найз охиноороо л хийлгэж уу. Одоо яв аа!"
Сонүг гэрт ганцааранг нь орхин ажилдаа гарах замаараа Ханылын гэрийнх нь хаалганы бариулд бэлдсэн өглөөний цайгаа тохоод үлдээчихье гэж бодсон ч баригдчихлаа.
Төлөвлөгөө бүтэлгүйтлээ...
"Юу хийж байгаа юм?"
Аль болох сандарснаа түүнд мэдэгдүүлэхгүйг хичээсээр "аан... юу... нөгөө... зүгээр л, өглөөнийхөө цайг уугаагүй байх гэж бодоод"
"Хэрэггүй ээ. Ажил дээрээ очоод сэндвич аваад идчихнэ"
"Чи ядаж... зүгээр авчих л даа. Хаясан ч хамаагүй ээ. Зүгээр л авчих" хэмээсээр түүн рүү хоолны цүнхтэй өглөөний цайгаа сунгах бол Ханыл хүндээр санаа алдаад бэлдсэн өглөөний цайг минь авлаа.
Ингээд ч болтугай миний бэлдсэн өглөөний цайг авч байгаад баярлаж байна...
"Өнөөдөр хэд гэж тарах уу?"
"Оройтох байх аа. Бараг илүү цагаар ажиллах байх"
Үнэхээр илүү цагаар ажиллах уу? эсвэл энэ тайлбар нь надаас зугтаах аргуудынх нь нэг үү?
YOU ARE READING
Love & You
RomanceХайрлагдаж үзээгүй тэр эмэгтэй... Эр хүнээс хайр мэдэрч үзээгүй тэр эмэгтэй... Олон удаа шархалсан тэр эмэгтэй... Царайлаг, алдартай жүжигчин залуугын сүүлчийн хайр болсон... Тэдний харилцаа удаан үргэлжлэх болов уу? [Харваж буй од киноноос сэдэвлэв]