AUTHOR's POV
"Өмнө нь PR багт ажиллаж байсан туршлага байгаа юу?"
Ханыл PR багын ахлахийн ширүүвтэр харцаас зугтаж буй аятай доош харсаар толгойгоо сэгсрэнэ.
Азаар Ханылын бодож байсан шиг ахлах нь тийм ч адаарын ааштай биш бололтой. Түүнийг мөрийг зөөлөн цохиж, инээгээд "зүгээр дээ, бид нар чамд сайн зааж өгөх болохоор битгий санаа зов. Харин ажлаа анхааралтай хийгээрэй"
Ханылын нүүрэнд одоо л нэг юм инээмсэглэл тодрон толгойгоо дохино.
*****
У Ханыл шинэ ажилдаа ороод арав гаруй хонож байгаа ч аль хэдийнээ бүх ажилчидтай дотно болж, тэдний бяцхан дүү шиг нь л байдаг болчихсон. Бүгдийн хайрын татаж, сандрангуй болоод ичимхий зангаараа бүх ажилчдын хайрыг хүргэнэ.
"Ханыл удахгүй том алдаа гаргах байх даа"
Ханылыг юм хэвлэх гээд явсан хойгуур багынх нь хоёр эмэгтэй хоорондоо ийн ярилцана.
"Яагаад тэгж бодож байгаа юм?"
"Угаасаа бичигдээгүй дүрэм. Ханыл ажилд ороод бараг л хоёр долоо хоног болж байгаа шүү дээ. Тийм байж жижиг ч болтугай алдаа гаргаж байгаагүй. Удахгүй нэг том алдаа гаргах байх. Аль нэг алдартны мэдээг нийтлэхдээ бичиг үсэг эсвэл зурган дээр нь том алдаа гаргана. Гэхдээ Ханыл бүх хүмүүсийн хайрыг татаж байгаа болохоор гайгүй өнгөрөх байх"
"Харж л байя"
*****
"Жэйк дахиад оны царайлаг залуу жүжигчний жагсаалт дээр тэргүүлжээ"
"Жэйк юм чинь аргаггүй дээ"
Багынх нь эмэгтэй ажилчид Жэйкийн зургийг харан, хэзээ ч өөрийн болгож чадахгүйгээ мэдэж байгаа мэт хүндээр санаа алдах нь Ханылын инээдийг хүргэж байлаа.
Удалгүй цайны цаг болж бүх ажилчид гарч хооллохоор болох бол Ханыл ганцаараа ажлынхаа ширээг дэрлэсээр үлдэнэ. Хэдэн минутын дотор дуг хийхдээ тэрээр Жэйкийн талаарх шинэ мэдэгдэл дундаа санаандгүй, нойрмоглосноосоо болоод Жэйкийг шамбарамтай гэж бичсэнээ үл анзаарна.
ESTÁS LEYENDO
Love & You
RomanceХайрлагдаж үзээгүй тэр эмэгтэй... Эр хүнээс хайр мэдэрч үзээгүй тэр эмэгтэй... Олон удаа шархалсан тэр эмэгтэй... Царайлаг, алдартай жүжигчин залуугын сүүлчийн хайр болсон... Тэдний харилцаа удаан үргэлжлэх болов уу? [Харваж буй од киноноос сэдэвлэв]