EPISODE THIRTEEN

346 43 4
                                    

Ханыл анх удаа Хисыныг гомдож, урвуу царайлж байгааг харсан болохоор түүнд ямар нэгэн том гэм хийсэн мэт л санагдана

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.

Ханыл анх удаа Хисыныг гомдож, урвуу царайлж байгааг харсан болохоор түүнд ямар нэгэн том гэм хийсэн мэт л санагдана.

Үнэндээ бүсгүй бараг л найз залуугаа хуурч, хуучин найз залуутайгаа оройжин байсан ч энэ үйлдэлдээ тэр өөрийгөө буруутгаж чадахгүй байлаа. Учир нь...

Тэр зүгээр л хайртай хүнийхээ хажууд байхыг хүссэн...

Бүсгүй гэртээ орж ирэн шууд л эртний найз болох Ёнсун руугаа залгалаа. Олон сар холбоо бариагүй найз нь түүний дуудлагыг хүлээж байсан аятай шуудхан л авчихав.

"Ийм орой юу болоо вэ? Тэгээд бүр өчнөөн сар холбоо барихгүй байсан байж шүү"

"Уучлаарай... шинэ ажилд орсон чинь улам л завгүй болчихлоо"

"За, тэгээд?"

"Юу тэгээд гэж?"

Ёнсуны инээд алдаж байгаа нь утасны цаанаас сонсогдож "чи над руу яах гэж залгадаг бил ээ? Хайрын зөвөлгөө авах гэж л залгадаг шүү дээ. Найз залуутай болсон юм уу? Мм?"

Ханыл хэсэг бодож сууснаа "үгүй ээ, найз залуу биш. Зүгээр л эрэгтэй найз. Өнөөдөр орой хамт хоол иднэ гээд амалчихсанаа таг мартаад өөр хүнтэй уулзаж байгаад ирсэн чинь манай гэрийн үүдэнд сууж байсан... тэгээд би гомдоочих шиг боллоо"

"У Ханыл, иймхэн зүйлийг хүртэл аргалаж чадахгүй чи яаана. Зүгээр л очоод кофегоор дайлаад, уучлалт гуй. Найз залуу биш юм бол битгий хэт их ач холбогдол өг өө. Чи л зовохын нэмэр шүү дээ"

*****

Хисыны сэрүүлгэ дуугарахтай зэрэгцэн гэрийнх нь хонхийг хэн нэгэн дарах нь ч мөн сонсогдов. Шөнөжингөө элдэв бусыг зүйл бодоод сайн амарч чадаагүй залуу арай хийн орноосоо босоод хаалгаа онгойлголоо.

"Дөнгөж сэрсэн юм уу?... би орж болох уу?"

Өглөөний эхний зочин өмнөх орой нь түүнийг өчнөөн цаг хүлээлгэсэн найз бүсгүй нь байлаа. Хисын итгэлгүйхэн толгойгоо дохин, түүнд гэрт нь орох зай гаргаж өгсөөр хаалганаас холдоно.

Love & YouDove le storie prendono vita. Scoprilo ora