Сынчол Японд үеэлийнхээ хуримд уригдаад дахин хоёр долоо хоногийг тэдний шинэ байшин сонгох ажилд тусалж байгаад Солонгост буцаж ирж байлаа.
Тэрээр толинд харангаа "Тосохоор ирсэнд баярлалаа, гэхдээ бүгдээрээ юу хийж байгаа юм? Би Бонуныг л ирээрэй гэж хэлсэн юм даа" гэхэд Дину инээн
"Таныг санаад л ирлээ"
Вонү "Найзыгаа тосох нь буруу гэж үү дээ" хэмээн нэмэрлэнэ. Тэгтэл Үжи тэр хоёр луу муухай харж ирээд
"Ха! Энэ хоёр зүгээр л Жошуатай хамт бичиг цаасны ажил хийхийг хүсээгүйдээ ирж байхгүй юу. Залхуу амьтад!"
Вонү дахин "Хөөе би зүгээр л шивээс сайн хийхэд болно. Жошуа чинь л тэр цаасныхаа ажилд дуртай за юу" гэсээр явцгаана.
----
*Seungcheol's POV*
Бид хотдоо нэлээд алдартай шивээсний газар ажиллуулдаг юм. Би, Жошуа, Үжи, Бонун, Вонү тэгээд бас Дину бүгдээрээ tattoo artist. Бид өөрсдөө ч шивээстэй. Жошуа бас бичиг цаасны ажил давхар хийдэг, Вонүгийн хэлснээр үүнийг хийх хүн түүнээс өөр байхгүй.
Би хажуудаа жолоо барих залуу руу хөмсгөө өргөн хараад "Сол аа, Дину чамайг найз залуутай болсон гэсэн. Хэн юм?" гэж асуулаа.
Бонун хойно чангаар шоолон инээх Дину руу харж "Новш гэж Дину!?? Тэр зүгээр л хэрэггүй юм ярьж байгаа юмаа ахаа, бас хөөе тэр чинь миний найз залуу биш шдэ"
Дину урагшлан сандлын завсраар "За л даа за...эсэргүүцэж л бай. Хахаха ахаа нэрийг нь Сынгван гэдэг юм. Манай хажууд шинээр нээгдсэн дэлгүүрт ажилладаг" гэх аж.
Би гайхан "Манай хажуудах дэлгүүр ээ? Хоосон байсан түрээсэлчихсэн юм уу?" гэхэд Үжи над руу хачин харсаар
"Явснаас чинь хойш хоёр долоо хоногийн дараа тэд ирж засвар хийсэн. Битгий мэдээгүй юм шиг аашлаад байгаарай. Би хэлсэн биз дээ"
Би дахиад л "Юу ч санахгүй байх юм, хэлж байхад чинь би бараг унтаж байсан байхаа? Тэр яахав, юуны дэлгүүр юм?" хэмээн асуухад
"Тэр нөгөө..."
"Ирчихлээ, одоо та нар дээшээ гараад унтчихаж болох уу. Би маш их ядарч байна" Бонун ийн хэлэхэд би зүгээр л мөрөө хавчин машинаас буув.
Бид буун дэлгүүр лүүгээ орцгоолоо. Энэ хоёр давхар байшин. Нэг давхарт бидний шивээсний дэлгүүр байдаг, хоёр давхарт нь бид амьдардаг юм. Үүнтэй адил нэг барилга бидний хажууд байдагт шинэ дэлгүүр нээгджээ. Гадаа харанхуй байгаа болохоор сайн харж чадахгүй байна.
YOU ARE READING
•Jeongcheol One-shots•||MGL||
FanfictionЖончолыг шипэлдэг бүх каратууддаа зориулсан орчуулгын oneshot-ууд болно. CC BY-ND: @alivecarrot [JEONGCHEOL ONE SHOTS]