•Sudden Crush pt.2•

179 19 0
                                    

-Заа уучлаарай найзуудаа зөндөө удчихлаа🥲 Би өөрөө ч их сэтгэл дундуур байгаа ч таалан уншина уу ххах

••••••••••••••••••••

*Scoups Pov*

"Найз залуу минь болооч" би хажууд минь зогсох үзэсгэлэнт залуугаас зориглон асуув. Бид кафен ханаар өлгөсөн миний зургийн цуглуулгыг харангаа зэрэгцэн зогсоно. Тэр уруулаа жимийн зөөлөн авиа гаргасаар зураг руу харсаар л. Түүнийг намайг сонссон эсвэл сонсоогүй юм шиг царайлж байгаа эсэхийг мэдэхгүй нь.

Сонссон үгүйг нь мэдэхийн тулд дахин чангаар "Би миний найз залуу болооч гэлээ, Жонхан"

Тэр над руу харж нүдээ хэд цавчин ямар ч үг хэлэлгүй цааш явчихав. Би гайхшран үлдлээ. Би сая түүнээс миний найз залуу болооч гэж асуулаа шүү дээ харин тэр орхиод явчих нь энэ.

Үүнийг татгалзаж байна гэж ойлгох уу? Би түүний орсон ажилчдын амралтын өрөө рүү харж байгаад буцаж эргэн ханан дээрх өөрийнхөө зургийг харангаа бид энэ бүхнийг яаж эхлүүлсэн тухай санан дурсаж эхлэв.

*Flashback*

Эцэст нь би кафед очих хүртэл 3 өдрийг зарцуулсан. Би бүх л өдрийн турш унтаж эрч хүч орсны дараа залуусыг дуудан, сахиусан тэнгэртэйгээ уулзахаар дагуулан явлаа. Мингью хотоос гарсан учир энэ удаад зөвхөн Хансол Жошуа хоёр л ирсэн юм. Согмин бидэнтэй нэгдэхийг хүссэн ч тэр бичлэгтэй байгаа, тэгээд ирж чадахгүйд нь бурхандаа баярлалаа.

"Тэд үнэхээр чиний шүтэн бишрэгчид. Вонү хэлэхдээ тэд үргэлж энд ямар нэгэн сонирхолтой эвент зохиодог гэсэн" Жошуа захиалга өгч ирээд миний хажууд суун ийн хэлэв.

Хансол түүнээс "Вонү гэж хэн юм?" гэхэд Жошуа кассны ард нүдний шил зүүчихсэн нүд нь яг л муурын нүдийг санагдуулам залуу руу харж "Захирал нь. Тэр Мингьюгийн буланг хариуцдаг нэгэн. Яана даа. Тэр азгүй хүүхдийг дээ, фентэйгээ уулзах л хэрэгтэй байсан юм"

Хэсэг хугацааны дараа нэгэн сайхан хоолой биднийг тасалж "Сайн уу, өдрийн мэнд. Энэ та нарын захиалга" энэ яг л ойрын өдрүүдэд намайг дагаж байсан тэр хоолой. Би дээш инээмсэглэж буй сахиусан тэнгэрийг харлаа энэ тус болохгүй ч би маскныхаа цаанаас буцаан инээмсэглэв.

Жошуа хуурамчаар "Кхм" ханиалгахад Жонхан улайж "Уучлаарай" гэсээр ширээн дээр уух зүйлсийг тавин "Хэрвээ та нар фотокарт авахыг хүсэж байвал айдолуудын хэсгээс очоод авч болноо. Бас бусад хэсгүүд рүү очиж үзэж болно шүү бид саяхан нэг шинэ булантай болсон юм" гээд бидэн рүү инээмсэглэх аж.

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now