•Stupid Ring•

224 24 2
                                    

*Scoups POV*

Ирсэн бүгдэд баяртай гэж хэлчихээд дотуур байр(dorm) руугаа явахаас өмнө арын өрөөнд орж амраад, усанд орцгоохоор боллоо. Бүгд хөлөрч, ядарсан байгаа ч нүүрэнд нь тодрох инээмсэглэл арилаагүй л байна. Хайрт каратууддаа үргэлж хамт байж дэмжин, хөгжилдөхөд бэлэн байдагт талархаж байна.

Хувцас солих өрөө их том, бид суугаад дүүрэхгүй их буйдантай бас 3 угаалгын өрөө байдаг нь хурдан бэлэн болоход нэмэртэй. Бид одоо шүршүүрт орсон Үжи, Чан, Хушигийн араас ээлжээ хүлээгээд сууж байна.

Өрөөг тойруулан харахад бүгд л өөрсдийн хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулсан байлаа. Буйдан дээр Мингью Вонүг налаад суучихсан Дугёмын хэлсэнд чанга инээнэ. Жүн, Мёнху хоёр хажуудах буйдан дээр нь Хятадаар ямар нэг юм ярьж байх юм, бодвол Lay сонбэгийн гаргасан шинэ дууны талаар байх. Сынгван хэдийн унтжээ, Бонун утсаараа тоглонгоо түүнд мөрөө дэрлүүлчихэж.

Өрөөний нөгөө талд, Жошуагийн хэлсэнд чухамхүү мишээх найз залуу Жонханыгаа харлаа. Тэдний ярилцаж байгаа нь надад сонсогдохгүй юм. Хүүхэд шиг инээлдэж байгааг нь харах хөгжилтэй юм.

Жонханы духаар хөлс урсаж байгааг сая л анзаарлаа, тэгтэл Жошуа түүн рүү дөхөж очоод нарийхан хуруунуудаараа эелдэг гэгч нь арчиж өгөв. Жонхан ингэж улайж бас Жошау руу хөөрхөнөөр инээмсэглэж байгаа нь өрөө халуун байгаагаас уу эсвэл бид дөнгөж тоглолтоо дуусгасан болохоор уу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч л байсан энэ үйлдэл нь намайг хөшөөж, шүлсээ залгихад хүргэсэн юм. Харсан зүйлээсээ болоод зүрх минь газар хаягдах шиг л боллоо. Энэ мэдрэмж чинь юу вэ? Хардалт уу? Шуатай юу даа??

Ойлгомжгүй юм, Шуа Жонхан хоёр дотно л байсан. 3 жилийн өмнө Ханыг миний найз залуу болооч гэж асуухад ч тэдний нөхөрлөл ийм бат бөх л байсан. Би тэдний ойр дотно байгаад хэзээ ч саад болж байгаагүй, гэхдээ сүүлийн үед тэд нэгнээсээ салахаа больж. Намайг битгий буруутгаарай, би Шуаг үзэн ядаагүй шүү. Тэр миний ч бас хамгийн сайн найз гэхдээ ойрын өдрүүдэд тэр Хантай үргэлж хамт байж ямар нэг зүйл хийх нь намайг бага зэрэг санаа зовоход хүргээд байгаа. Магадгүй би зүгээр л хэт их ургуулан бодоод, хий хардаад байх шиг байна.

Би хамартаа зөөлхөн хүрсэн үедээ гүн бодолд автчих юм. Дээш Жонханы инээмсэглэж буй царай руу харлаа. Тэр урд ирээд уруул руу минь зөөлөн цохиход инээмсэглэв. Тэгээд хажууд суугаад мөрийг минь дэрлэн "Юунд ингэж бодолд автаад байгаа юм??" гэснээ над руу дахин харж, эрүүгээ мөрөн дээр тавилаа.

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now