•Parents are in Hiatus•

187 19 0
                                    

Орон дээр нэгнийгээ ороон унтах хоёр залуутай энэ чимээгүй өрөөг сэрүүлгийн чанга дуу дүүргэж байлаа.

"Хонгор минь, сэрүүлгээ унтраа!" нэг нь дэрэндээ шигдсээр ийн бувтнасан ч нөгөөх нь огт хөдөлсөнгүй.

"Күпс тангараглая, сэрүүлгээ!! Яагаад Согмины муухай инээд чиний сэрүүлгийн ая дээр байгаа юм!??" тэр дахин хэлж хажуудаа байгаа залууг нудрахад үр дүнгээ өгч өнөөх нь нүдээ нээв.

Күпс орон дээр өндийн суугаад эвшээлгэж, найз залуугаа уурлахаас өмнө сэрүүлгээ унтраалаа.

"Магадгүй тэр өчигдөр миний утсыг авахдаа сольчихсон байх" гээд босон суниахад нүцгэн байгаагаас болж булчингууд нь улам тод харагдана.

"Аахх! Босоорой хонгор минь. Бид хүүхдүүдийг сэрээх хэрэгтэй" Күпс Жонханыг араас нь тэврээд нүцгэн мөрөн дээр нь үнсэнэ. Тэр уруулыг нь үнсэхээр ойртоход Жонхан өглөөний амны үнэр гэж гомдоллох хэдий ч буцаан үнслээ.

Өглөөний үнсэлтээ дуусгасны дараа орноосоо босож гишүүдийг сэрээх ажлаа үргэлжлүүлэв.

~~~

Жонхан эхний өрөөрүү орж "ШУА!! БОС! Хүүхдүүдийг сэрээхэд надад туслаач" гэж чангаар орилно.

Жошуа жуумалзан зогсох найзруугаа харж "Чшш! Аяар гэм. Согмин унтаж байна"

Тэр шоолсон хэвээр "Өөө! Өнгөрсөн шөнө түүнийг ядраачихсан хэрэг үү? Ай хөөрхий Согмин минь"

"Бохир бодол тээхэд хэтэрхий эрт байна Хан! Гэхдээ би юу хэлэх вэ, чи л өнгөрсөн шөнө ядарсан хүн шиг харагдаж байна" Жошуагийн инээвхийлэн хэлсэн үгс Жонханыг амаа барихад хүргэв.

"Амаа тат! Одоо найз залуугаа сэрээ! Би Мингьюг сэрээх хэрэгтэй байна" Жонхан хаалгаруу алхахдаа нөгөө өрөөнөөс гарч ирэх Вонүг харлаа. Тэр Мингьюг асуутал Күпсийн орилох сонстов.

"ГЬЮ СЭРЭЭЧ ДЭЭ!! Яаж эрт сэрдэг найз залуугаасаа ийм эсрэг тэсрэг байж чаддаг байнаа! Бос! Аль хэдийн бүгд сэрчихлээ Гью! Алив л дээ"

"Энэ танд хангалттай хариулт болох байх ахаа" Вонү ингэж хэлээд инээмсэглэн Жонханы хажуугаар өнгөрч хэдийн босчихсон гал тогоонд өглөөний цай бэлдэх Бонун, Сынгван хоёр луу явлаа.

~~~

Өглөөний цайны дараа хоёр том гишүүн дахиад л бусаддаа зааварлан завгүй байсаар.

"Хурдлаач ээ Хуши! Чи шүршүүрт хэтэрхий удаан орох юм. Бас Сол чи Сынгваныг чимээгүй болгож чадах уу! Тэр хувцсаа солихдоо их чанга байна гэж Жошуа гоншигоносоор л байна шүү" Күпс хоёр давхар луу орилно.

•Jeongcheol One-shots•||MGL||Where stories live. Discover now