XII.

63 7 2
                                    

Chapter twelve
Цөл болон далайн аль нь илүү хэцүү вэ?

Chapter twelve Цөл болон далайн аль нь илүү хэцүү вэ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's POV

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's POV

"Болмоор байгаа юм уу?"

Зоригтой гэгч нь сэтгэлээ илчилж чадахгүйдээ инээмсэглэсээр зөрүүлэн хошигносон Лунагийн хариулт ердөө энэ аж. Түүний тэр л үзэсгэлэнтэй инээдийг ахин харах байх гэж хүлээсэн ч Юнги харин гацаж орхилоо. Шүлсээ залгин түүний нүд рүү харсан чигтээ гурван минут таг ширтэнэ.

Хариу үйлдлийг нь харсан даруйдаа сэтгэл нь хямраад ирсэн ч дотроо "Гуйя инээмсэглэчихээч, худлаа ч хамаагүй инээгээч дээ." хэмээн шивнэсээр л байх аж. Харин Юнги юу ч хэлэлгүй алхаж эхлэв. Удаан, мөн тайвнаар алхсаар л алхсаар л найдлага төрүүлэх мэт. "Чинийх болохгүй ч минийх байгаарай" гэсэн нууцхан шивнээ шиг л.

Тэр ойлгомжгүй, дэндүү нууцлаг атлаа сэтгэл татмаар тийм л оршихуй аж. Лунагийн хувьд өөр бусдын сэтгэл рүү өнгийн харах хичнээн амар. Нүд рүү нь удаахан ширтэхэд л үнэн гээч нь найгасаар гарч ирдэг. Гэтэл Юнги өнөөх л ойлгомжгүй харцаа инээмсэглэлээрээ нуучихдаг юм шиг санагдаад болдоггүй. Луна үүнийг өдрийн тэмдэглэлдээ ч бичсэн удаатай.

Luna's diary

Нүд гээчийг би сэтгэлийн их далай руу хөл тавих эрэг хэмээн боддог юм. Өнөөх далай руу нь өнгийн харахыг оролдсон ч хэтэрхий том далан намайг угтан аваад өмнөө сөхрүүлчихдэг болохоор юу ч харж чаддаггүй. Сэтгэлийнхээ эрэг дээр далан босгон хэнийг ч оруулдаггүй уг шалтгаан нь юунд байна вэ?

Take me to the Moon [MYG]Where stories live. Discover now