XIII.

56 5 2
                                    

Chapter thirteen
Найз юуны тулд байдаг билээ?

Chapter thirteen Найз юуны тулд байдаг билээ?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Author's pov

Луна өрөөндөө орж ирсэн даруйдаа мэгшиж эхэллээ. Түрүүхэн урсах шахсан нулимсаа хайр найргүй асгаж, хүнд мэдэгдэхгүй гэсэндээ амаа чадлаараа даран уйлах түүнийг хараад чөтгөр хүртэл өрөвдөх биз. Тэр Юнгитэй учирсанаас хойш дэндүү ихээр өөрчлөгдсөн юм.

Түүний энэ шаналалыг мэдэхгүй хэн бүхэн түүнийг хаядсан шарандаа уйлж байна хэмээн бодно. Гэтэл үгүй ажээ, тэрээр шаналалдаа баригдан зовлондоо ороогдсоор ийнхүү мэгшиж сууна.

Түүнээс өөр нэгэн байсан сан бол орь дуу хадаан тарчлаагтайгаар орилох, гэтэл Луна багийн л нуугдаж уйлдаг муу зантайг энэ гэрт амьдрах хүн бүр мэдэх аж. Бусдад хэзээ ч өрөвдөлтэй талаа харуулдаггүйн дээр заримдаа сэтгэл хөдлөл гээч зүйл байхгүй юм шиг болчихдог нь түүнийг "эелдэг робот" гэдэг хочтой болгоход хүргэжээ.

Амаа даран уйлж суухдаа тэр багадаа авхуулж байсан гэр бүлийн зургаа олж харав. Угаас хамаг мэдрэмж нь эцэстээ тулан овоорчихсон түүний сэтгэл зүйг савлуулж чадах ганц л зүйл хангалттай байсан нь тэр зураг болоод "би тэднийг алчихсан" гэсэн бодол л байв.

Хоолойг нь нэг зүйл боочих шиг мэдрэгдэж цээж нь хүнд оргин амьсгалж чадахгүй болжээ. Дотор нь хуралдсан айдас, шаналал нь хоолойнд нь тулан багалзуурдах шиг санагдана. 

Луна босоод урдхан харагдах өнөөх зургийг аван хаалганы зүг шидэхтэй зэрэгцэн хаалга нь зөөлхөн онгойлоо.

Шил хагарах чимээ байшинд хадан Жиминий толгойноос цус урсах нь харагдавч царай нь огт хувирлагүйгээр Лунаг ширтэнэ. Нүд нь улайн бүлцийж үсээ зулгааснаас болон арзайсан харагдах түүнийг хараад Жимин хаалгыг зөөлнөөр хаагаад түгжив. Доош тонгойгоод шил нь хагарсан жаазтай гэр бүлийн зургийг аван юу ч дугаралгүй түүний хажууд очин зогслоо.

Take me to the Moon [MYG]Where stories live. Discover now