Тусгай ажилтан

2.7K 108 12
                                    

Орчлон дэлхийн оргилд заларлаа ч би чамаас л ангижирч чадахгүй юм.

...

Хараа булаам. Дур булаам. Сэтгэл татам. Чамин тансаг. Би чамд нүд унагана, ганцхан чамд.

Юн Жонханы талаар бодох төдийд ганц л зураглал толгойд бууна. Уйтгартай үдэшлэгийн үнсгэлжин аятай ялдам төрхтэй хөвгүүн гартаа цагаан дарс барьчихаад ийш тийш бишүүрхэнгүй хяламхийнэ. Даруу төлөв атлаа зальжин харцтай тэр хүү нүдэнд нь гэрэлтэх оч адил цайвар шаргал өнгөөр үсээ буджээ. 

Цэнгүүн зохион байгуулагчийн тусгай урилгаар ирсэн бизнесийн сургуулийн төгсөх дамжааны оюутан ноён Юн. Хэлээч, чи яаж миний нүдийг хуурч чадна гэж бодоов? Жонханаа, би чамайг тусгай ажилтан гэж дуудвал зүгээр биздээ?

...

Чөтгөр алгад, новш гэж. Чи яаж ийм халуухан байж чаддаг юм бэ? Уйлж байхдаа хүртэл новшийн хөөрхөн юм. 

Сынчол хутгаа холдуулсан ч хөвгүүний шаргал үснээс атгасан чигтээ эрхтнээ хоолойных нь угт тулгана. Залуу эр таашаалдаа умбан хүзүүгээ хойш гилжийлгэн нүдээ аньж байснаа доод уруулаа шилэмдэн жаалхүүгийн зүг харахад тэр ч мөн өөдөөс нь харж байх нь тэр. Найдвар тасарсан, нулимс хурсан, өвдөлт айдсаар дүүрэн зэвүүцэнгүй харц. 

-Харин тэгээд хэн чамайг надтай зууралд гэсэн юм? мм?

Чүэ овогт Жонханыг тавлан хөхөрснөө "Новш чинь ямар ч сонирхолгүй болгоод хаячих юм" хэмээн бувтнаад хүүгээс алхмын зайд холдоход шаргал үст хахаж цацсаар доош эвхрэн хэдэнтээ огилоо.Түүний эрүүг даган шүлс савирах агаад хүзүүг нь даган дуслах цус цамцных нь захыг нэлэнхүйд нь буджээ.

Залуу эзэнтэн өмдөө татсан ч тэлээгээ зүүх гэж яарсангүй, одоо ч болсон бүх зүйлтэй эвлэрч ядан байх шаргал үстийг ширтэн жуумалзана. Тэгээд өөртөө виски хундагалаж нэг амьсгаагаар хөнтөрснөө шилтэйгээ Жонханы зүг сунгалаа.

-Май, миний чамд гаргах эцсийн сайхан сэтгэл шүү. Одоо болох бүхнийг чи эрүүл ухаанаар даван туулж дөнгөхгүй л болов уу

-Чөтгөр рүүгээ тонил цаашаа! Чам шиг новш үхвэл таарна!

Сынчол нүдээ эргэлдүүлэн хүүгийн зүг сунгасан шилтэйгээ амаар нь хэд балгаснаа үлдсэнийг нь шал руу савж орхиход өнөөх нь нүсэр дуу гарган хагарч бутарсан хэсгүүд нь шалаар нэг тарлаа. 

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now