Хатан зөгий

1.1K 115 19
                                    

-Тэр чинь зүгээр л надаас зам асуусан залуу! 

-Битгий худлаа ярь, хаацайлаад байлгүй зүгээр л тэр новшийнхоо нэрийг хэлээдэх!

Жонгүг бүсгүйн мөрнөөс зуурахад охин зөрүүлэн цээж рүү нь түлхэж орхилоо.

-Хэлээд яана гэж, очоод нэвширтэл нь зодох нь уу? Жонгүгаа, би тэр бандийг урьд насандаа ч харж байгаагүй..За за,чи ямар надад итгэх биш. Дураараа бол

Жаал охин урвуу царайлан гудамж руу эргэхэд хөвгүүн араас нь гүйцэж ирээд гараас нь зууран зогсоолоо.

-Намайг битгий байдаг л нэг танхай шиг яриад бай. Өөрийнхөө эмэгтэйг харамлах тийм байж болохгүй зүйл юм уу? 

-Харамлах ч гэх шиг. Энэ чинь хар, өвчин мэдэв үү! Уржигдар л гэхэд чи гудамжинд явж байсан залууг над руу харлаа гэж шүдийг нь унатал цохио биздээ?

Жонгүг хөмсөг зангидан "Тэгээд юу гэж? Чам руу харсан нь үнэн л биздээ?" гэхэд бүсгүйн тэвчээр алдрав бололтой "Тэгээд! Хүмүүс над руу харж л байг! Чамтай хамт явсан хэнийг ч бай хүмүүс ширтэх нь ойлгомжтой зүйл!" хэмээн хашгирахад нүднийх нь аяганд дүүрсэн нулимс сул асгарав.

-Чөтгөр ав. Ахиад л уйлаад эхэллээ. Зүгээр л миний найз охин баймааргүй байна гээд хэлчихээч

Би тэгж хэлэх гээгүй..

Бүсгүй нулимсаа гараараа шудрах зуур хөвгүүн дороо хөлөө товшин хүндээр санаа алдана. Тэд болзоод ердөө л 2 долоо хонож байгаа ч энэ тэдний 6 дах томоохон маргаан билээ. 

Сургуулийн хонгилоор хөтлөлцөн алхаж үдийн цайгаа хамт ууна. Заримдаа хичээлээ таслаад кино үзэж томчуудын ордог кафе, тансаг ресторанд болзож тэр бүрийд хөвгүүн Евагаа ахлах сургуулийн охид хэзээ ч авч дийлэхээргүй чамин бэлгээр эрхлүүлдэг ч энэ үлгэрийн мэт өдрүүдэд төлөвшиж гүйцээгүй хүүгийн түргэн уур, харгис авир 2 том том бэхэн толбо үлдээжээ. 

-Жонгүгаа, энэ харилцаа намайг үнэхээр их ядрааж байна

Хөвгүүний нүд байдгаасаа 2 дахин томорсноо удалгүй хилэнгээр дүүрлээ.

-Тэгээд яая гээд байгаа юм? Надаас салах гээ юу? Хүссэн зүйл чинь энэ үү, айн? Би чамайг юугаар дутаасан юм? Хэл, хэлээдэх. Чи өөрийгөө хэн гэж бодоов? Чам шиг охиныг би хаанаас ч олно. Өөрийгөө тийм хөөрхөн гэж бодоо юу? 

Тасхийх дуу хадахад Жонгүг өөрийн эрхгүй чимчгэнэн өвдөх хацраа өрөөсөн гараараа дарав. Жаал охин ахин үг дуугарсангүй, тэр чигтээ гэрийнхээ зүг түргэн түргэн алхалахад хөвгүүн "Тэг ээ, тэг. Харсан зүгтээ тонилж үз" гэснээ хэлсэн үгэндээ харамсав уу гэлтэй духаа алгадаад эсрэг зүгт алхлаа. Тэгээд замдаа таарсан машины толийг хугартал нь өшиглөж орхив. 

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now