Насанд хүрэгчдийн кинонд тоглосон нь

2.8K 133 6
                                    

Сайрхах юм даанч биш дээ, үнэн гэвэл би насанд хүрэгчдийн кино одод дурлачихсан.

...

Зузаан хөшигний цаанаас нэвтлэн тусах үдийн нарны шаргал цацраг өрөөг бүдэг бадагхан гэрэлтүүлнэ. Компьютерийнхаа урд тухлаг сандалдаа шигдсэн цэл залуу эр дэлгэцэн дотроо орчихоо юу гэлтэй, бүхий л анхаарал нь тийш төвлөрсөн байх агаад чихэвчин дотор нь эр хүнийх гэмээргүй эмзэг хоолой тачаангуй гэгч нь хүндээр амьсгаадаж, үе үе дуу алдан гинших аж.

-Новш гэж, Жонханаа..

Тэр үргэлж камер руугаа эгцэлж хардаг. Энэ нь яг л над руу эгцэлж хараад өмнө минь өөрийгөө оролдож байх шиг халуун дотно атлаа хэтэрхий хол буйгаасаа болж галзуурмаар тийм л хачин эсрэг тэсрэг мэдрэмж төрүүлдэг билээ. Түүний урин дуудах мэт ялдам харц, тоор шиг ягаан уруул, өө сэвгүй цагаан арьс шаргал үстэй нь сайхан зохино. Ямар сайхан юм бэ, чи.

Залуу эр зүүн гараараа ширээн дээрх салфеткаа өөртөө ойртуулах зуураа баруун гарынхаа хөдөлгөөнийг түргэсгэнэ.

Хоолой хатаж амьсгал давхцана. Жонханыг үзэх бүрт би ухаан санаагаа алдчих шиг л болдог. Завжинд шүлс дүүрч уруулаа олон шилэмдсэнээс болж хатаж омголтжээ. Биеийн температур аажмаар өсөөд л ар нуруугаар хөлс дааварлахыг нь яана.

"Намайг хүсэж байна уу?"

-Мэдээж

"Үүнийгээ ч гэсэн тайлчих уу?"

-Гуйя

Ховорхон тохиох шууд дамжуулалтаас болж Сынчол 2 цагийн дараа чухал хуралтай гэдгээ ч умартан компьютерийнхаа ард нугдайна. Томоохон корпорацийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувиар түүнд хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцохоос өөр чухал ажил байхгүй ч алтан халбага зууж төрсөн хүнд сэтгэлтэй нэгнээ харахгүй өнгөрсний оронд 200,300 сая алдсан хавьгүй дээр сонголт мэт.

"Юу вэ? Та нар намайг нүцгэнээр нь харахаас залхчихсан юм уу, мм? Яагаад ийм бага хариу үйлдэл үзүүлж байгаа юм? Өнөөдөртөө ингээд дуусгачих юм уу?"

-Үгүй ээ, үгүй. Чөтгөр аваг, битгий дуусгаарай

Сынчол сандран утсаа шүүрч шууд дамжуулалтын зүүн доод буланд байх данс руу 5 саяыг шилжүүлэхдээ гүйлгээнийхээ утган дээр "Өгзгөө надад харуулаач" хэмээн бичлээ.

"Хөөх, миний дуртай ах хэдийг шилжүүлснийг хар даа? Өнөөдөр та нар манай ахын ачаар тусгай үзүүлбэр үзлээ шүү"

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now