Тусгай ажилтан

2.2K 104 14
                                    

Тэр намайг өөрөөрөө дүүргэх үед айдас хоолойг минь боомилдог. Хацар нүүр улаа бутран чинэрч үзэн ядалт, хорсол намайг бүрэн эзэмдэнэ. Хүзүүг минь энхрийлэх түүний уруулын мөр, татуулсан замдаа тэмдэг үлдээхэд бүх л биеэр хор тархах шиг. Болихыг гуйж зүрхлэхгүй ч цээж хэвлийг чинь ядмагхан гэгч нь түлхэнэ. Үүний төлөө чи хурууг минь хугалах уу эсхүл намайг тайтгаруулахаар гараас атгаад алган дээр зөөлөн үнсэх үү? 

-Чи үнэхээр новшийн уйланхай юм аа. Чөтгөр ав, мөрдөх тасгийн мэргэжилтэн байж энэ зэргийг тэсэхгүй гэж үү? 

Түүнийг сөөнгөтсөн хоолойгоор ийн өгүүлэхэд би уйлж буйгаа мэдлээ. Үүр хаяарч өрөөг хүйтэн цэнхэр өнгөөр гэрэлтүүлнэ. 

-Чамайг үзэн ядаж байна, Чүэ Сынчол..үзэн ядаж байна.. Чи яаж ийм нөхцөлд ч энэ бүх тамлалаа үргэлжлүүлж чаддаг байна аа

-Чи намайг үүрийн 4 цагт алахаар оролдчихоод одоо болсон хойно би муу хүн болчихсон уу, айн? Хараал ид, бид сайхан амарч босоод хамтдаа өглөөний цай ууж болох л байсан шүү дээ. Тийм байхад одоо битгий гомдоллоод бай, за юу. Чамайг анхаарал сарниулаад байхаар би тавьж чадахгүй байна

Тэр үснээс минь атгаж дэртэй наах шахам дарчихаад чихэнд минь үргэлжлүүлэн шивнэхүй, эрхтэн нь удаан агаад гүн гэгч нь дотрыг минь түйвээж бидний цээж хоорондоо наалдан үрэлцэнэ. 

Шаргал үст дээш харан тайвнаар унтах залуу эрхмийг орны дэргэдэх лааны суурины үзүүрээр алах гэж оролдсоныхоо шанг хүртэж буй нь энэ. 

Тийм дээ, ийм олон жил аюултай бүлгэмийг удирдаж явсан хүн нохой шиг сэргэг унтдаг байлгүй. Дэрэн доороо буу нуучихаад яг цохонд минь тулгаж байсныг нь яана. Яаж аллага хийх оролдлого өглөөний секс болоод хувирчихдаг байна аа? Эсхүл амь тэмцсэн нөхцөл түүнийг өдөөдөг юм болов уу? 

-Таалагдаж байна, таалагдаж байна, үнэхээр сайхан байна. Чи үнэхээр халуухан. Новш гэж, тэнгэр элч шиг л хөөрхөн. Надтай учрах гэж биеэ хадгалаа юу,мм?

Цусны эргэлт дээд хурдандаа тулаа юу гэлтэй, бидний бие уурын зуух шиг л халуу дүүгүүлнэ. Тэр эгэм цээжийг минь үнсэн хазлахуй, дух шанааг нь даган дааварласан хөлсөн дуслууд арьсыг минь будах аж.

Чүэ Сынчолд нэг тийм аура байдаг. Хэнийг ч хөлдөө сөхрүүлэх захирангуй, түрэмгий, хүчирхэг аура. Түүний зургийг харах үед л догшин харцнаас нь мэдрэгдэж байсан. Яг л намайг хэзээ мөдгүй залгихаар бэлдэх араатан лугаа. Харин одоо би нэгэнт түүний олз болжээ.

[ ONE OF THE GIRLS ]Where stories live. Discover now