Liar

224 38 11
                                    


Тав тухгүй юм шиг хэр нь татгалзах аргагүй мэдрэмжүүд цонхны цаана будрах цасан ширхгүүд шиг олноороо асгарна. Халуу төөнөсөн хачин дулаахан хүн хажууд хэвтэж байхад хуруу дарам завсар холын зай шиг хүрэмгүй бас холдомгүй. Рина түүний үнэрийг хэзээд таашаадаг байсан шигээ энэ мөчид ч хажуулдаж хэвтээд харахгүйгээр түүнийг ширтэнэ, төсөөлөлдөө. Харин Сан хэзээ ч нүдээ нээж зүрхлэхгүйг нь хамгийн сайнаараа мэднэ гэх шиг харц салгахгүй харах нь хэчнээн хайртайнх гэж санана.

Тэдгээр өдрүүд Саны хувьд дотор нь бугалсан шарх хэрнээ дотрыг нь бүлээцүүлэх гал юм.










" Сэлээгүй удсан болохоор сандраад байна. Чи хамт үлдэж болох уу? "

Рина сургуулийн усан сэлэлтийн клубт элсээд удаагүй ба удахгүй их сургуулиудын өдөрлөгт зориулсан тэмцээн эхлэх болсон нь түүнд дарамттай санагдаж эхэлсэн юм. Тиймээс илүү цагийн бэлтгэл хийж хэдий чадвар нь сулраагүй ч айдас хураад байгаа зүрхээ багахан ч болов тайтгаруулахыг хичээх хэрэгтэй болжээ. Олон сар завсарласан тул бие нь бугларахын сацуу хэдий чадвар нь буураагүй ч өөртөө итгэлгүй байх нь хүний араншин. Сан ч үүнийг ойлгож байгаа тул түүнд хань болж үлдэхээр шийджээ.

" Хэтэрхий яараад байна. Уралдахад хурд чухал ч түүнээс илүү техник чухал. Жоохон тайвширвал яаж байна? "

Замбараагүй гулсан орж амьсгалаа дутуу авч гаргахыг нь ажаад залуу түүнийг уушигны дасгал хийх хэрэгтэйг анзааран зөвлөсөн нь энэ байв. Рина усанд амьсгалаа бүрэн гаргахгүй байгаагаас гадна тэр өөрийг нь түүнтэй үлдсэнээс болж илүү тухгүй байх шиг санагдана. Учир нь сэтгэлтэй хүн дэргэд байхад хамгийн сайнаараа харагдахыг хүсэх нь хэнд ч төрдөг гэнэн бардамнал аж.

Рина: Би яарч байгаа нь үнэн л дээ. Гэхдээ цаг намайг тааваар минь уралдуулахгүй шүү дээ

Сан: Цаг биш ус чухал. Чи үүнийг мэдрэхгүй ингэж замбараагүй сэлбэл шөрмөс татах аюултай. Наанадаж хөл алдвал живнэ шүү дээ

Рина: Дахиад оролдоод үзье. Гэхдээ...

Рина түүн рүү гараараа дохин жуумалзах нь сэжиг бүхий санагдсан ч залуу түүн рүү тонгойн ойртов. Тэгэхэд бүсгүй түүний эрүүнээс нойтон гараараа зууран авч усны мандал дээр хөвөх бадамлянхуан дэлбээ аятай торгомсог зөөлөн уруулаараа шүргэх аядан шивнэхэд уруулаас нь өрсөж үгс нь түүнийг үнсээд сарнилаа.

KirīṭaWhere stories live. Discover now