Fear.

158 27 3
                                    


Өвлийн өдрүүдэд ирж л байдаг саарал нэг өглөө. Урьд шөнийн цас өнөө хөвсийгөөд гутлын халтар мөрөнд хачин их гомдсон аятай халтайчхаад ээждээ өмөлзөх өөдөсхөн жаал шиг бүүдгэр тэнгэр өөд мэлийж хэвтэнэ. Ядахнаа нар үгүй байхад нүцгэн модод хүртэл уйтай гэхэд дэндүү уйтай, зэврүүн гэхэд даанч нэг жихүүн харагдаж дагаад зөрөх хүмүүс ч дүнсгэр санагдах нь хачин.

Минжон буржгар улаан үснийхээ ширхэг бүрээр өнөөх хүмүүсийн магтдаг, зарим нь мөрөөддөг гэх гуалиг савхан хуруугаа гүйлгэж самнах ба цайвар хүрэн даашинз дээрээ арай бараан бор гэмээр дэлбэгэр том энгэртэй ноосон цамц өмссөнөө үе үе өнгийн харж янзлах аядана. Угаас цасан дунд хэвтвэл хувцас нь л ялгарах дайны цав цагаан арьстай дээрээ багахан жиндэх төдийдөө л улайчихдаг улаан хацар, тортог ч тогтдоггүй тунгалаг бор нүд нь хүйтэн харагдахыг нь гайхаад барамгүй. Араас нь хараад үзэсгэлэнтэй байхдаа гэж эрхгүй бодогдом түүний бүсэлхий давсан урт улаан үс, жижиг туранхай бие, ялдам сүрчгийг үгүйсгэж боломгүй ч урдаас нь харвал шууд л толгой бөхиймөөр тийм сүрдэм түүний өмнө хэн ч сууж үл зүрхэлнэ. Гэвч хормын өмнө жингнэсэн кафен хаалганы хонх өдгөө түүний урд учир шалтгаанаа үдэн өгчээ.

" Гадаа ийм бүүдгэр байхад ч чи нүд гялбам харагдах юм аа "

Сан ороолтоо тайлах явцдаа хэлэх ба түүний ууж амжаагүй халуун кофенд гараа наан бүлээцэх нь тэр.

Минжон: Би хэтрүүлчхэж үү? Уг нь байдгаараа л байгаа юм сан

Сан: Чамайг хөөрхөн байна гэсэн юм аа. Хар л даа, гадаа наргүй ийм бүүдгэр байхад чи бүр гэрэлтэж байна шүү дээ. Дулаахан харагдаж байна.

Минжон: Чи хараа муутай эсвэл мэдрэмжгүй байх

Сан: Итгэлтэй байна уу?

Сан мушилзан асуучхаад аяга кофеноос нь гараа татан чихэндээ наалаа. Минжон түүнийг өөрөө ч мэдэлгүй инээмсэглэн ширтэх бөгөөд энэ залуу түүний хувьд дурлаж уншиж буй ном шиг нэгэн. Үргэлж л сонсож дадаагүй үгсээр дадал болсон мэдрэмжийг нь үргээж дасал болсон ширүүн аалийг нь эвтэйхэн холдуулчихдаг аж. Тиймдээ тэрээр өөрийгөө анх удаа түүний хэлсэн шиг дулаахнаар төсөөлөхөд зүрх нь цохилдог гэдгээ сая санасан юм шиг түргэн түргэнээр хавиргаа нүдэж эхлэх нь тэр.

Сан: Өглөөний цай ууж дадах хүртэл чинь би өглөө бүр чамайг дайлъя

Минжон: Тэгэх шаардлагагүй шүү дээ

KirīṭaWhere stories live. Discover now