" Би байсангүй. Амьсгалж байгаа мэт боловч амьдарсангүй.
Энэ амьдрал, минийх биш
Тэр минь минийх биш, би тэрний хувьд хэн ч биш.
Би зүгээр л зовлон "Өдөр нь даруу, орой нь гял цал болдог.
Луу их биен шивээс, ар нуруун дээрээ бадамлянхуа цэцгийн бэлэгдэлтэй шивээстэй
бүжиг жүжигт гаргуйдСүн улсын өргөмөл охин ч үүнийг хаан хатан хоёроос бусад хэн ч бүр өөрөө ч мэддэггүй 18 хүрнэ
хатан эхийнхээ хатуу хайрыг мэдэрч өссөн,
эхийнхээ үг бүр, үйлд гэсэн бүгдийг нь хийдэг яг л утсан хүүхэлдээ мэт хөнгөн зан уян чанартай ч ямба маяг ихтэй гүнж.
Амьдарлынхаа турш эхийнхээ ятгалгаар хаан ааваасаа нууцаар гүнж гэдгээ нууцлан, жүжгэлэх чадвараараа архины асар байгуулан, асарын бүжиг хийж нөлөө бүхий ноёд түшмэдэд, хатан эхэд нь асар том хүрээ үүсгэж өгөх хүмүүсд эх нь охиноо үйлчлүүлсээр ирсэн. Энэ нь түүний хувьд зовлон биш харин ч хийх ёстой зүйл нь мэт... Ипиэнд бас нэг ёс бус санаа бий...Арчинь ахдаа арай өөр хайраар ханддаг
Хэдий Ипиэн хаан эцэгийн адил Их монгол улсад дургүй ч Арчинь ах нь Монголын өв соёл, зэвсгийн эрдэм, тоглоом наадгай гээд бүгдийг нь цуглуулж дуурайхыг хүсэж, өргөөгөөрөө дүүрэн морин хуурын хөгжим цуглуулдаг. Арчиний таалсан юм бүрийг түүний бүх зүйлийг Ипиэн дэмжихийг хичээж тэд энэнээс болоод хаанд ч хамт шийтгүүлж байсан.Өрнөл:
-Гүнжтээн би энэ асарт ажилламааргүй байна. Намайг явуулчих, тавь! Та намайг яасан гэж ингэнэ вэ?
Ипиэн: Чи ямар гэм хийснээ үнэхээр мэдэхгүй байна уу? Чи миний ахад сээтэн хаясан биздээ, ийм дорд боол. Хмм энэ тэгээд энгийн зүйлүү? Мэдээж гэмтэй хүнийг шийтгэх хэрэгтэй! Харин ч би чамайг амьд үлдээж байхад талархах ёстой юм биш үү? Ноёдод үйлчилхэд л болно!..Ипиэн: Ахаа нар жаргаж байна энэ туяанд нь яахаараа би ингэж догдлоод байдаг байна аа.
Арчинь: Энэ агшинд мориор давхидаг болхоор тэр биз, надад ч бас сайхан байна
Ипиэн: Үгүй ээ тантай хамт жаргах нарыг үзэж байгаа болохоор ч тэр юм уу, ямартай ч их догдлох юм
Арчинь: Байнга юм асууж сониучлах юм
18 хүрч байж хурдан том болж, нөхөрт гарах хэрэгтэй бус уу чи?
Ипиэн: Та мэдрэмжгүй ийм хүн болохоор одоо хүртэл хатан буулгаагүй байх л даа
би явлаа. ( уурлах )Арчинь ахдаа зөн совин нь цаанаасаа тэд ямарч цусан холбоогүй гэдгээ мэдэрч санамсаргүй байдлаар түүнд дурласан учираас
Ипиэний энэ үйлдлүүд нь өөрөө ч үл ойлгож чадах ээдрээтэй сэтгэл хөдлөлөөс нь болдог...Ипиэн: ~ талст лянхуа хөвнө, далайн голд хөвнө.
Түүний гоо үзэсгэлэнг л хүмүүс харж чадна. Гэвч лаг шавар, лаг шавраас дэлбээлж байгааг нь хэн ч үзээгүй. Энэний адил миний ч өө алдааг хэн ч мэдэхгүй нь гунигтай...
энэ дуугаар би өөрийн гунигийг түүндээ мэдүүлэхийг хүснэ...
Арчинь: Хөөх чиний ингэж гоёж гоодоод дуулж байгааг дахин харах өдөр ирдэг юм байж ээ?
Ипиэн: Ахаа хэзээ өргөөндөө ирсэн юм, ядаж ирсэнээ мэдэгдэхгүй нууцаар зогсож байдаг нь ямар учиртай юм?
Арчинь: Юунд эмзэглэнэ вэ? Чи ичэхгүй л найран дээр хүмүүсд дуулаад зогсож байдаг байж ахдаа дуулж өгч болохгүй гэж үү?
Ипиэн: Таны харцнаас миний дуулахад дургүй л гэж боддог байсан. Бас хэзээ нэгэн өдөр танд дуулж өгөхийг хүсдэг байлаа. Харин одоо дуртайяа дуулж өгье.~ Лянхуа охины гунигийг зөвхөн хайртай хүн нь л сонсож чадна. Гэвч хайртай хүн нь түүний хэзээ ч бүтэшгүй хүн...
Арчинь: Яагаад хайрын дуу дуулаад байгаа юм? Өөр сайхан залууд энэ дуугаа дуулж өгвөл чамд шууд л дурлах байх
Ипиэн: Энэ лянхуа охиний тухай дуу ганц хайрын дуу ч биш шүү.
Та хэрвээ миний ах байгаагүй бол надад дурлах байсан гэж үү?
Арчинь: Дахиад л дэмийрээд өглөө. Орж унт!
YOU ARE READING
nowhere innocence
Romanceбүх дүр магадгүй гол дүр ч хорон, муу санаатай байж болно. Хэдий гол дүр цэвэр ариун байхгүй ч хэн нь илүү зовлон үзэж түүгээрэй хурцлагдаж өөртөө өөрчлөлт хийж байна тэр л энэ зохиолын гол дүр байж болно. Гол дүргүй ч байж магадгүй юм. Та бүхэн унш...