Хатан Арчинийг зовж төрүүлсэн учир дараа дахиж хүүхэд тээж чадахгүй болсон. гүнж тээхийг их хүссэн ч чадахгүй болохоор Зен овогтоос Ипиэнийг авахдаа түүнийг насанд хүрсэн хойно нь тагнуул болгож Монгол руу явуулах гэсэндээ жинхэнэ гэр бүлийг нь хорлож ганц Ипиэнийг үлдээсэн.
Ипиэнийг хайралдаг ч сэтгэлдээ ганц ч удаа төрсөн охиноо гэж хүлээн зөвшөөрөлгүй
жаахан байхаас нь өөрийн үгээр нь явдаг, зөөлөн хүлцэнгүй болгох гэж орилож, уурлах бүрт нь хоолой нь боогддог тан нууцаар уулгаж
бүр өөрийн хүрээг томруулж, нөлөөтэй болохын тулд Ипиэнийг гүнж гэдгийг нууж ноёдод хүчээр бүжиглүүлдэг байсан ч хожим Ипиэн өсөж томорхын хэрээр ойлгож буруу зам гэдгийг мэдээд үүнээс мултарж чадсан.
Энэ үйлийг хаан бүр хэнд ч мэдэгдэхгүйн тулд охиноо аль болох бусдын хэл ам, хараанаас нууцлаж амьдардаг. Хааныг байнга ятгаж толгойг нь маш сайн эргүүлдэг. Сүн улсад эмэгтэй хүн төрд оролцож болдоггүй ч, төрд дураараа оролцдог ганц эмэгтэйХожим Ипиэн эхийнхээ өргөөнөөс 'Ипиэн харийн хүн' гэсэн тэмдэглэлт ном олж энэ нууцаа мэдсэн нь түүний амьдралд өөрчлөлтүүд орж ахруугаа алхам хийхэд нөлөөлсөн.
Үүнийг мэдээд Ипиэн галзуурахын даваан дээр гэр оронгүй, ганцаараа мэт, жинхэнэ гэрийнхнээ олох хүсэл мөн Арчиньтай ах дүүс биш гэдэгт баярлах гээд маш олон мэдрэмжүүд
хаалга түүнд нээгдсэн.туйлийн их хатуужил гуниг зовлон сууж өөрөөсөө хариулж барамгүй их асуултууд асууж, тэвчилгүй эх дээрээ очиж асуухад:
Хатан эх: Чамайг улаан нялзрай өнчирч хоцорход чинь өргөж, алаг үзэлгүй хайрлаж гүнж мэт давраасан нь буруудаж.
Намайг мөрдөн нууцлалтай зүйлийг минь ухна гэнээ? Нэгэнт мэдсэн бол өдийг хүртэл зөрчсөн хууль журам тарьсан хэрэг бүрийнхээ төлөө, улсынхаа ачийг одоо хариул.
Хэзээ нэг өдөр үүнийг чи мэдэх байсан учараас төлөвлөгөө аль эрт гаргасан, нас биенд нэгэнт хүрсэн тул чи гэрлэх ёстой. Чамайг би хайрладаг болохоор гүнж биш гээд хаячихгүй, бүр чамайг Монголын хаанд өгье л дөөОдоо сонс! Тэнд очихдоо хааны гэр бүлийнхнийх нь итгэлийг гүнжийн биш боолын хувиар олж авч хааных нь сэтгэлийг өөртөө татан бүх нууцлалыг нь мөрдөж, хэзээ тэдэн рүү дайрч болохов, хэзээ тэдний өв соёлыг нь өөрсдийн болгох оновчтой цагав гэх мэт явуулага хийн тэднийг аажмаар сүйрүүлэх ёстой. хаан аавд чинь энэ санаа мэдээж таалагдана.
чиний яг юу хийхийг сар бүрийн эхээр захиагаар явуулж, тусламж хэрэгтэй болоход чинь цөөн хүн явуулж байна. Ойлгов уу? юу ч бүү асуу!!
...
Ипиэн: "Хайрлаж дээдлэж явдаг эх минь төрсөн эх минь биш бүр ийм зүйлд ашиглахыг сэтгэж ирсэн сэргэлэн эм гэж бодсонгүй.
Царайг нь ч хараагүй хаантай би гэрлэж чадна гэж үү? хэдэн настай өвгөн бол? Тэнд очоод нэг буруудаж хорлогдвол гарал угсаагаа ч мэдэж чадалгүй, Арчиньтай ч дахиж уулзахгүйн маш олон гай тохионо..."Чици: Бороонд уйлаад зогсоод байсан бүр норчихож, өргөөндөө орно уу...
Ашгүй та уйлхаа болчихжээ? Би солих хувцас, тан аваад ирэе
Ипиэн: Хэрэггүй ээ Чици! Нөгөө ээжийн номыг аваад ир.
Би тэрийг Арчиньд уншуулж
бидний хайр сэтгэлд боломж байгаа гэдгийг ойлгуулна. Намайг өрөвдөж хайрлах ч юм билүү...
Тэгээд намайг заавал тэр Монгол, муу зэрэлгүүдийн гараас мулталж авна. Хэдхэн сар үгүй ээ хэдэн жил ч байсан би тэсээд Арчинийг хүлээнэ.
Чици: Ханхүү харин хүлээх болов уу даа. Тэр үед нас нь ч явна, эхнэртэй ч болох байхдаа...
Ипиэн: Юун дэмий юм яриад байгаан! Тэр номыг уншуулаад өөртөө дурлуулчихвал хатан эх хаан аав хоёрын хүсэлтээр хайргүй хүнтэйгээ гэрэлсэн ч намайг л санахана мэдээж. Намайг сананадаа өөрийн болгохоор нэг зүйл хийж л таараа
Чици: Та том болж байж дандаа утаггүй зүйл мөрөөдөх юм. Хэдий та хөөрхөн ч тэрний дүү шүү дээ
Ипиэн: Төрсөн дүү нь биш л бол хамаагүй ээ. Чи үнэхээр ухаан муутай юм.
Надад нэг л дуралсан эрчүүд салдаггүйг чи мэднэ.
Чици: Тийм л дээ, тантай гэрлэх гэж бүр хаан эзэнээс гуйсан хүмүүс ч цөөнгүй...
YOU ARE READING
nowhere innocence
Romanceбүх дүр магадгүй гол дүр ч хорон, муу санаатай байж болно. Хэдий гол дүр цэвэр ариун байхгүй ч хэн нь илүү зовлон үзэж түүгээрэй хурцлагдаж өөртөө өөрчлөлт хийж байна тэр л энэ зохиолын гол дүр байж болно. Гол дүргүй ч байж магадгүй юм. Та бүхэн унш...