Их Монгол Улсын гүнж. Хаан ширээнд хатан хаан болон сууж чадахуйц хүн. эмэгтэй хүн хэдий ч хаан ширээний төлөөх тэмцэл эд өрнөж буй цагт ах нартайгаа уралдан 2-р ханхүүг гүтгэн хороолгож халуун цустай яваа гүнж.
Туулийн зэрлэг гэгддэг Чонын эмэгтэй хувилбар.
Ан гөрөөнд ах нараа даган явдаг
нум сумаа хөлөөрөө ч харвах хүчирхэг дээрээ гоо үзэсгэлэн төгөлдөр нэгэн.
21 хүрсэн ч бас л хуримлаагүй, хэдий гүнж хүн ч хаант төрийг удьрдахын тулд нөхөр хэрэгтэйг мэдэх ч, хэн нэг сайд ноёд хүүгээ гэрлүүлэхээр зүтгэвэл Цэц шууд л айлган сүрдүүлж бүр болохгүй бол хүүг нь хорлодог.
Хорон муу арга барилтай ч муу хүн биш.
Хатуу ширүүн, зөөлний голд байдаг тэнцвэртэй хүн...Өрнөл:
Цэц: Ах та өчигдөр шөнө бас эмэгтэй хүн таалаа юу? Энүүгээр их дуу чимээтэй байсан гэж сонслоо
Чонр: Тэгээд эрэгтэй хүн таалах юм уу? Би хүссэн л бол хэнийг ч бай таалчихна, зүгээр дут!
Харин чи хүсдэг ч гүй биздээ? Хайр сэтгэлтэй учрахыг бүр ч хүсдэггүй их сонин шүү. Бас дүү чи гүнж хүн байж юунд надтай өрсөлдөнө вэ? Арай эрэгтэй хүн болох гээд байгаа юм уу? Үгүй юм бол чи яаж хаан ширээнд залрана гэж инээдтэй юм.
Цэц: Ах та намайг хатан хаан болно гэдэгт итгэхгүй байгаа биш бололтой
санаа зовон надаас асууж байхыг бодход.
Та ч гэсэн гэрлээгүй, хүчтэй гэр бүлийн нөлөөлөл байхгүй, эмс охидыг таалхаас биш хайрлаж мэдэхгүй. боломж ч тийм ихтэй хүн биш шдээ. Таньтай өрсөлдөж хүчээ барж яах юм.
Чоно: Хүний өөдөөс сөргөлдлөг хэлийг чинь хаан болчохоод тайрчхандаа. Тэглээч хаан аав удахгүй өнгөрнө
хурдхан л надад хаан ширээгээ өвлүүлэх бодол бий. Юун яасан эмэгтэй хүн хаан ширээнд тавьж шинэ хууль гаргах сөхөө байхав.
Чи зүгээр хурдан бууж өгч ахтайгаа эвлэрвэл хожим Сүн улсын залуу байна уу барууны хүн ч хүссэн тэрийг чинь авчируулж өндөр албанд тавин, ямар ч бай хүссэн хүнтэй чинь гэрлүүлнэ.Цэц: яаж таньд итгэх юм...
угаасаа танд гүнж нарыг хорлох шалтгаан байхгүй зөвхөн хан хөвгүүдийг зайлуулах хүсэл л бий яахав итгээд нэг зүйл хэлье.
Үнэндээ би хатан хаан болж төрийг барихдаа тийм ч итгэлтэй биш байна, тэгэх хүсэл ч таны төсөөлсөн шиг биш. Яахав зүгээр л ах нар миний доор байж муу хандах нь зугаатай байдаг болохоор замд нь саад болохыг хичээдэг. Одоо харин таны ярианаас сонсход хийгээд байгаа зүйлээ хаясан ч болохоор санагдлаа.
Чоно: Яг зөв дүү минь! Чамайг ийм хурдан зайгаа тавина гэж санасангүй.
Чамд бас эмэгтэй хүний уян чанар байна аа. Сайн шүү, хурдан хайр дурлалтайгаа л учир!
Цэц: ийм санал амласанд чинь жоохон гайхлаа
таньд ч бас боловсон, ёс суртахуунтай чанар байдаг л юм байна. Тэгвэл та ч бас хурдан хуримлаж хаан ширээндээ залардаа. Гэхдээ бүү аавыг хорлох гэж оролд.
Хүлээж чаддаг хүн эцэст нь бүхнийг хождог юм!Ингээд тэд амар замаар, амархан аргаар эвлэрхийг оролдоцгоов.
YOU ARE READING
nowhere innocence
Romanceбүх дүр магадгүй гол дүр ч хорон, муу санаатай байж болно. Хэдий гол дүр цэвэр ариун байхгүй ч хэн нь илүү зовлон үзэж түүгээрэй хурцлагдаж өөртөө өөрчлөлт хийж байна тэр л энэ зохиолын гол дүр байж болно. Гол дүргүй ч байж магадгүй юм. Та бүхэн унш...