Хэсэг хугацаа өнгөрч Ипиэнийг Сүн улсын гүнж гэдгийг нотлох баримт ирсэн даруйд хаан Ипиэнийг бага хатанаа болгов...- Тэрбээр дуу бүжигэнд гарамгай авьяастай, бадамлянхуа цэцгэнд туйлаас дуртай, энхрий ялдам зөөлөн дөлгөөн Сүн улсын гүнж Ипиэнийг хааны бага хатан болгож Ипиншир хэмээх нэр хайрлав. Хааны түүнд нэмэж зарилагдсан шинэ ёсоос дурдвал: Өөрийн улсын дээл өмсгөл, хан хатад авхай нарын хумсны гоёл, үндэснийхээ жүжиг бүжгийг найр наадамд үзүүлж, хүссэн эд зүйлсээ хийлгэж хэрэглэж болохыг, мөн Сүн улсын шивэгчдийг үйлчлүүлэхийг зарлигдав!
Ипиэн: Өргөө гэртэй, их хатан болоод бусад дүү нартай эвтэй найртайгаар эр нөхөрөө халамжилан ёсолж ирсэн нутагынхаа ёсыг нь дагадаг, хатан эхдээ түшигтэй охин нь байх болно хэмээн энэ ариун газар тангаргалаж байна.
Хатан эхэд мөргөе Хаантанд мөргөе. Хааны зарилагт талархая.Сэчэ: Нэг муу гүнж их хатан надад яаж гай барцад дайсан бүтээж зүрхэлвээ. Миний боолыг миний эсрэг байлгана гэж ямар учиртай муу санаа вэ? Хийцгүйрч уйдсандаа надаар оролдож болно гэж үү? Муу дур зоргоороо амьтан хаанд тэр мартсан байсан эмийг нь сануулж бүр гүнж гэж нотлоод хатан нь болгочихлоо, муу зэвүүн амьтад
адилхан гүнж болохоор...
таарсан юмнууд нийлчхээд байж байдаг, өрөвдөлтэй юм. Би зүгээрээ, чадуулаад суухгүй...
хэмээн Лахэ татварт ярив...Ипиншир: Өнөөдөр бидний хуримын анхны шөнө бас энэ нүсэр хувцаслалтаас, малгайнаас болоод бүр бие чилчихлээ.
маргаашнаас их хатаны хувиар шинэ өдөрөө угтана гэхээр бүр баярласандаа хөөрөхнээ.
Чоно: Мэдээж миний хайртай хатан өнөөдөр баярлах чинь зөвөө. Бас одоо чи юу хиймээр байна? гарж дэнлүү хөөргөх үү?
Ипиэн: Хэтэрхий жоохон хүүхэд шиг биш үү? За яахав дараа нь танд бүжиг хийж өгнө гэхдээ та надтай хамт бүжиглэнэ. харин дараа нь оронд тань үйлчлэхийг хүсэж байна.
Чоно: Тэгвэл хурдхан дэнлүүгээ хөөргөчихөөд чамайгаа эрхлүүлье...Ипиэн хурц ширүүн Чоныг ядах юмгүй зөөлөлдөг, хайртай хатан нь болов.
YOU ARE READING
nowhere innocence
Romanceбүх дүр магадгүй гол дүр ч хорон, муу санаатай байж болно. Хэдий гол дүр цэвэр ариун байхгүй ч хэн нь илүү зовлон үзэж түүгээрэй хурцлагдаж өөртөө өөрчлөлт хийж байна тэр л энэ зохиолын гол дүр байж болно. Гол дүргүй ч байж магадгүй юм. Та бүхэн унш...