Эцэст нь Ипиэн ирж Хааны ордны хүмүүсийн талаар судалж хаанд ойртох эхний алхамаа хийв:Ипиэн: Хөгшин хаанд одоо амь нас нь л чухал байгаа. Тэгэхлээр тэрэнд ойртох ямар ч арга сэдээд нэмэргүй. Яах ёстойм бол. Бод, бод,
Зүгээр л хатан эхэд таалагдах зүйл хийх үү? Эсвэл гүнж нарт үйлчлэх гэж ойртож нөхөрлөх ёстой юу?...
үгүй ээ, хаан удахгүй өнгөрч магадгүй гэхээр шинэ хаан өргөмжлөгдөх байх, ядаж л залуу хүн...
Тэр үед л алхамаа хийе.Ипиэн халуун усны газар авхай хатад, нарт ажилласаар 2 сар өнгөрөв. Шинэ хаан ч тодорч Чоно улсыг захирхаар болж сүйх тэргээр удам угсаа сайтай Их хатан буулгаж татвар эмстэй ч болов.
Энэ үед Чоно төрийн хэрэгтэйгээ танилцахын хажуугаар алжаалаа тайлхаар халуун усны газар ирэх үед Ипиэнтэй таарна. Тэр үед Ипиэн аль хэдийн төлөвлөгөөгөө гаргасан байв...Чоно: улаан нөмрөгт үлдээд бусад нь гар!
Ипиэн: залуу хаан та баярт үйл явдлаа тохиож найрлаа юу? Та жоохон согтсон бололтой.
( биед нь үл ялиг хүрч толгойг нь илэн зөөлөн угаав. гар дээрх хөөсийг нь үлээв. Гэнэт Чоно Ипиэнийг татан):
Чоно: Чиний төрх байдал цаанаа өөр байна. Царай зүс сайтай шивэгчингийн угсаа гарвал юув?
Ипиэн: Хаантаан дорд биед минь та хүрж болно гэж үү?
Чоно: Дургүй байгаа юм уу?
Ипиэн: хэрхэн зүрхэлхэв, надад таалагдаж байна, бүр зүрх минь дэлбэрэх шахам хүчтэй цохилоод байх юм
Чоно: Бүү ич!Ипиэн: Миний үндэс угсаа Сүн. Би жирийн айлын энд боолоор ирсэн охин.
Бас тантай уулзах гэж л хичээж энд ирсэн. Одоо харин миний хүсэл биелсэн бололтой. Таныг ингэж нэг юм харах гэж үнэхээр л төсөөллөөс минь илүү хүн юм.
Өршөөгөөрэй ингэж хамаагүй яриж болохгүй байх би яваядаа.
Чоно: Чамайг одоо явуулмааргүй байна. Надад хань болж үргэлжлүүл. Чи миний сонирхолыг их татаж байна. Хэн ч чам шиг ингэж зүрхэлдэггүй болохоор тэд их уйтгартай, харин чи бол их онцгой юм
Ипиэн: Таныг их хатан тань хуримын анхны шөнөө улаан орон дээрээ хүлээж байгаа байх. Ингэж болно гэж үү?
Хэрвээ хэн нэгэн мэдвэл би өчиггүй л үхэх байх.
Чоно: Энэ сэтгэл татам байдал чинь чамтай улам л байх хүсэл төрүүлээд байна. Бүү ай! Хаан миний таалсан зүйлээр хэн ч оролдохгүй
( биеийг нь өргөн өвөр дээрээ суулгаад...)Энэ явдлын дараа Чоно байнга Ипиэн рүү ирэх болов.
хятадын уламжлалт бүжгээ хаанд үзүүлэх гээд олон зүйлс хийв
эцэст нь хаан ч зугаагаа тайлж Ипиэнийг мартав.
Эргээд л халуун усны газар шивэгчний ажилаа хийж байхад нь их хатан Сэчэ гэнэт гал тогоо руу шилжүүлхэд
Ипиэн хаан хоёрын дунд болсон үйл явдлыг их хатан мэдсэн гэдгийг гадарлаж айх нь бүү хэл баярлаж бүр л дургүйг нь хүргэхээр зориг шулуудав.
Сэчэ хатантай уулзаж худал яриагаар амь мултарсан ч, хатаны нуудаг гоо зүстэй шивэгчин нарын адил зарцлагдав...
YOU ARE READING
nowhere innocence
Romanceбүх дүр магадгүй гол дүр ч хорон, муу санаатай байж болно. Хэдий гол дүр цэвэр ариун байхгүй ч хэн нь илүү зовлон үзэж түүгээрэй хурцлагдаж өөртөө өөрчлөлт хийж байна тэр л энэ зохиолын гол дүр байж болно. Гол дүргүй ч байж магадгүй юм. Та бүхэн унш...