La mienne, rien que la mienne

250 18 0
                                        

Үнсэлцсэн хэвээр зогсож байхад дуудлагын жолооч ирж таарлаа.

Сая л нэг ухаан оров уу гэлтэй түүнийг тэвэрчихсэн байсан гараа суллаад өөрөөсөө түлхлээ. Түүнийг үнсэхэд муугүй байсан ч болохгүй шүү дээ. Тэр хүртэл явж...

"Чи согтчихсон байгаа бололтой, би түрүүлээд явлаа. Байж байгаад орохгүй бол чамайг ах нар дагуулаад явчихаж магадгүй шүү." гэж хэлчихээд машиндаа суулаа. Ард минь юм хэлэх нь сонсогдсон ч уусандаа юмандаа согтоод ч тэр юм уу анхааралтай сонсож чадалгүй шууд л хөдлөв.

Гэрт ирсэн хойноо Минжи рүү ирчихлээ гэсэн зурвас илгээчихээд унтахаар зэхлээ. Гэсэн ч саянаас хойш нойр хүрээд толгойгоо л тавьбал унтчих гээд байсан үе минь хэдийн дуусчихсан бололтой толгой дотор минь цэнхэр үст эргэлдэнэ.

Яагаад үнссэн юм бол гэж гайхаж байгаа ч үнэндээ түүнийг үнсэхэд таалагдсан, уруул нь гүзээлзгэнэ шиг л амтагдаж байсан гээд л бүх зүйл түүний тухай. Магад үнсэлтээ зогсоох хэрэггүй байж гэж харамсаж байгаа ч хацраа алгадан өөрийгөө ухаан орууллаа.

Нэгэнт нойр минь орхин одсон тул босож шүршүүрт орчихоод өөртөө халуун шоколадтай сүү найруулж уулаа. Яахав хэр барагтаа чадвараа гаргадаггүй ч ээж минь намайг дунд ангид тогоочын сургалтанд явуулсны ачаар хоол л гэвэл юуг ч хийж чадахаар авъяастай болсон.

Ийнхүү буйдан дээрээ сууж байсан Жунсон сүүгээ дуусгамагцаа орондоо орлоо.

Унтаж байх зуур нь утас нь дуугарсанд гараа сунган дуудлагыг нь авчихаад эзнийг нь харалгүй чихэн дээрээ тавьлаа.

"Хонгор минь, сэрэхгүй бол Жон багш чамаас 5 оноо хасах байх даа." гэх чихэрлэг хоолойгоор нүдээ нээлээ.

Тийм ээ түүний найз охин.

"Сэрээсэнд баярлалаа. Хувцасаа өмсчихөөд гарлаа, унаа хэрэгтэй юу?"

Тийм ээ, Пак Жунсон хэзээд ч хаана ч байсан боловсон залуу гэх нэрийг үргэлж зүүж явдаг нэгэн.

"Хэрэггүй дээ, би хэдийнээ гэрээс гарчихсан явж байна. Сургууль дээр эрт очиж хийх бие даалт байгаа."

"Ойлголоо, завсарлагаанаар уулзъя хонгор минь."

Орноосоо босон бараг л өрөө мэт харагдах хувцасны шүүгээ рүүгээ очин хувцасаа сонгоно. Сургуулийнх нь охид зүгээр ч нэг түүний царайнд л болдог юм биш шүү. Түүний бие хүртэл бурханы бүтээл л гэсэн үг. Бас түүнийг зүгээр ч нэг "Fashion icon" гэж дууддаггүй юм гэдгийг үүнээс харчихаж болох байх.

Deja Vu |PJS| CompletedWhere stories live. Discover now