Хичээл тараад хүргэж өгчихөөд бэлтгэлдээ орох санаатай машины зогсоол дээр хүлээгээд зогсож байна. Удалгүй яарчихсан үс нь байдгаараа арзайчихаад үг ч дуугаралгүй машинд ороод суучихав. Араас нь жолоочын талд суугаад машинаа асаав уу үгүй юу "Хурдан явъя аа, аав ээж хоёр ирж байна гэнэ."
Жэй "Ирэх арай болоогүй гээд байсан биз дээ?"
Минжи "Хурдал аа, очоод надад туслана шүү. Хурдан гэр цэвэрлэж хоол хийж бэлдэхгүй бол үглээд унана. Тэгээд ч чамаас салсан гэж хэлээгүй байгаа болохоор цуг хүлээ. Бэлтгэлийн хэддээ өнөөдөр амжихгүй гэдгээ эртхэн хэлээрэй. Тэр хоёрын ирээд юу юу ярихыг хэлж мэдэхгүй байгаа болохоор бэлтгэлтэй байгаарай."
Зурвасаар хамтлагынхандаа өнөөдөр бэлдэж амжихгүй болохоор өөрсдөө бэлдээрэй гэж хэлчихээд Минжигийн гэр лүү яаравчиллаа.
Ороод Минжи хоолоо хийж эхлэнгээ гал тогоогоо цэвэрлэж эхэлсэн бол би унтлаганы өрөөрүү нь орж өөрсдийнхөө буулгасан зүйлсийг цэвэрлэж эхэллээ. Унагасан хөшгөө буцаагаад өлгөж, хувцаснуудаа цуглуулж угаалгын машинд хийгээд хогнуудаа түүж аваад сүүлд нь шалаа угаагаад өрөөнөөс нь гарлаа.
Дараагынх нь зочны өрөө, бид хоёр одоо нэг өрөөндөө л хийчихгүй юугаа хийгээд гэрээр нь нэг тэнэчихдэг байна аа хог гэж. Саванд ус хийгээд алчуураа базаж аваад буйдангаас өгсүүлээд ширээ, зурагтны тавиур гээд бүх юмных нь тоосыг арчлаа.
Арай гэж гэрийг нь цэвэрлэж дуусгаад гал тогооруу ороход шил толь шиг болчихсон хоолны ширээгээ засаж байсан юм.
Минжи "Би аягалаад өгье, чи ширээгээ засчих. Одоо орж байх ёстой, сая ярьсан чинь гудмаар эргээд орлоо гэж байсан."
Ширээгээ засаж дуусчихаад Минжигийн хамар дээр нь бурзайсан хөлсийг нь арчиж өгөнгөө уруул дээр нь үнсээд зогсож байтал хаалганы хонх дуугарав.
Би ч хурдхан очиж хаалгаа тайлаад Минжигийн аавын авж явж байсан ачааг нь оруулж тавиад ээжийнх нь гараас тортой эд зүйлсийг нь аваад гал тогооруу оруулж тавьлаа.
Минжи ч аав ээжтэйгээ тэврэлдээд хацар хошуун дээрээ үнсэлцээд үүдээр л нэг юм боллоо. Аав нь надруу харьж толгой дохиод гар барьсан бол ээж нь тэвэрч аваад хацран дээр үнсэхэд нь нэг тийм гоё дулаахан гэр бүлийн уур амьсгал мэдрэгдэв.
Хоолны ширээний ард суусан ч хэн ч хоолоо идэж эхэлсэнгүй. Удалгүй аниргүй байдлыг эвдэж Минжигийн аав бид хоёрын харилцааны талаар ам нээхэд л бид хоёр амьсгаа авах шиг болсон юм.
YOU ARE READING
Deja Vu |PJS| Completed
RomanceI remember the answer I finally found My future is you Say my name I'll hug you tight, as promised on first day 2024.04.23
