Минжигийн талаас
Буудлаас гараад хамгийн түрүүнд галт тэргэнд суугаад бидний ирсэн газар нь Венец хот. Гайхаж л байгаа байлгүй дээ. Миланд өчнөөн үзэх юм байсаар байхад бүтэн 3 цагийн турш галт тэргэнд суун байж Венецд ирсэн юм гэж. Яахав миний нэг хүслийг биелүүлж өгөх юм л гэсэн харж л байя даа.
Өөрөө сайн санахгүй байгаа ч бага байхдаа анх Хысины эцэг эхийнх нь үдэшлэгээр Венецд ирж байсан юм. Ойролцоогоор 10 настай байсан байх аа. Тэр үед миний бүхий л төсөөлөл үлгэрийн гэмээр цагаан морьтой ханхүү минь ирээд намайг бүхий л зүйлээс салгаад өөрийн хаант улс руугаа дагуулж яваа зураглалаар л төгсдөг байсан юм. Тэр үед л бид анх уулзаж байсан. Тэр үед ч би буудлаасаа гардаггүйн дээр би эцэг эхээсээ мөнгө авдаггүй харин Хысин хэрэг тарьчихсан гээд картаа хаалгачихсан үе байсан юм. Тэгээд л тэр биз бид Венецийг хөндлөн туулан голд завин дээр сууж чадалгүй удтал хөөсөн чихэр идэж суусан юм даг.
"За алив Хы, бүтэн гурван цаг хүзүүгээ хөшөөсний үр дүнд ирсэнг минь хүндлээд очих газраа төөрчихгүйхэн шиг л очоорой доо. Би тэгж удаан алхаад баймааргүй л байна шүү."
Хысин "Залхуу Жи. Бид эндээс завинд суучихаад орой болтол завин дээрээ байх учраас хүнсний юм тэгээд бас бус зүйл авдаг юм уу л гэж бодсон юм. Дургүй байгаа бол болих юм уу?"
"Тэгээд би өлсчих юм бол өөрөө сэлээд ч хамаагүй завинаас буугаад харьчихаар чи л И эгчид их загинуулах байх даа тийм ээ?"
Хысин "Чи ингэж ээжийг оруулж ирж сүрдүүлдэгээ болимоор юм аа. Заа л даа за, ядраад байгаа бол тэнд харагдаж байгаа сандал дээр сууж бай. Би хурдхан худалдааны зах ороод хэрэгтэй гэсэн зүйлсүүдээ цуглуулчихаад хүрээд ирье. Болж байна уу?"
Толгойгоо дохьчихоод өнөөдрийн өөрийн хувцаслалтандаа сэтгэл хангалуун гэгч нь инээчхээд өнөө зааж өгсөн сандал дээр нь ирлээ. Яг л болзоо шиг санагдаад байх юм. Өглөө Жэйтэй ярьчихсан болохоор ч тэр үү түүнтэй болзож байгаа юм шиг догдлоод байгаа бололтой.
Бодолдоо бяцхан мишээчихээд утсан дээрээ хадгалсан байсан хүслийн жагсаалтаа харж байгаад хэдийн хийсэн гэж тэмдэглэсэн байсан дундаасаа найзуудын аялал гэдгээ хаслаа. Ууг нь бараг л явж байсан болохоор хийсэн гэсэн тэмдэглэгээнд оруулчихсан байсан ч нэгэнт явж чадаагүйгээс хойш буцаагаад хүслийн жагсаалтдаа оруулах нь зөв биз дээ?
YOU ARE READING
Deja Vu |PJS| Completed
RomanceI remember the answer I finally found My future is you Say my name I'll hug you tight, as promised on first day 2024.04.23
