Ne jamais finir la fin

315 21 0
                                        

[ Солонгосын толгой баячуудын нэг болох Пак Жонхүн өөрийн нууц хүүг ил гаргав уу? ]

Мэдээ маш хурдацтайгаар интернетээр тархаж Жонү байтугай миний талаар ч хүмүүс мэддэг болоод эхлэсэн юм. Эхэндээ зүгээр л шуугилдаж байгаад байхгүй болчихно гэж төсөөлсөн ч гэсэн байдал бодсонооос ноцтойгоор эргэж өдөр ирэх тусам сургуулийн үүдэнд бараг амьдрах шахсан сэтгүүлчид нэмэгдэж байсан юм.

Энэ үеээр нь боломжийг ашиглаж хоёр талдаа чимээгүйхэн бэлдсээр хуримын товоо ч гаргаж амжсан. Мэдээж хурим хийхийн өмнө зайлшгүй хийх ёстой хэдэн зүйлээ алгасаж болохгүй шүү дээ. Сүйн бөгж өгөх, хуримын зураг авхуулах, ганц бие үдэшлэг гээд л.

Их дэлгүүр орж бөгжний хэсэг дээр нь очоод ямарыг нь авахаа мэдэхгүй зогсож байтал Хысин хүрээд ирэв.

Хысин "За сайн уу? Нэр чинь хэн билээ Жэй билүү?"

Жэй "Ммхн, Хысин. Энд юу хийж яваа юм?"

Хысин "Их дэлгүүрт юу хийхэв дээ, хэдэн ёслолын хувцас үзэж байгаад гарах замдаа чамайг харчихаад мэнд мэдэхээр ирсэн юм."

Түүнийг тоолгүй бөгжөө үргэлжлүүлж хайсаар явчих байх гэж найдсан ч араас дагаж үзсэн бөгж болгоныг минь өөлөөд байв.

Жэй "Би өөрийнхөө эмэгтэйд өгөх бөгжөө өөрөө сонгочихож болох уу Хысин-ши"

Хысин "Би чамд туслаж болно шүү дээ. Бид хоёр багаасаа найзласан болохоор би тэрний бүх зүйлийг нь мэднэ."

Жэй "Хэрэггүй баярлалаа."

Өөрийнхөө эмэгтэйн насаар нь зүүх бөгжийг нь өгөх гэж байж яаж өөр хүнээр сонгуулах вэ дээ? Хэдий онцгүй загвар муутайг сонгосон байсан ч өөрөө сонгож өгмөөр байна. Ирээдүйд бас хүүхдүүддээ юу гэж ч хэлэх юм. Танай нагац ах чинь ээжийнх нь бөгжийг сонгож өгсөн шүү дээ гэх юм уу эвв. Хэзээ ч тийм юм болж болохгүй.

Үзэж үзэж яг санаанд нийцлээ гэж бодсон бөгжөө боолгож авчихаад эргээд харахад Хысин одоог хүртэл яваагүй л байсан юм.

Жэй "Явахгүй юу хийгээд байгаа юм?"

Хысин "Чамтай ярих юм байна аа. Сүүлийн үед хэсэг бүлэг хүмүүс намайг дагаад байгаа юм шиг санагдаад байна. Сая гарах гэж байхад хэдэн хүн харагдаад хаашаа зугтаахаа мэдэхгүй байсан чинь чи харагдаад чам дээр хүрээд ирэхгүй юу."

Жэй "Юу вэ? Энд тэнд өр зээл тавьчихсан юм уу? Яасан гэж чамайг дагадаг юм."

Хысин "Харин тэгээд яагаав. Юутай ч чиний машинд суугаад явчихъя. Сүйт бүсгүй болох гэж байгаа хүнийхээ найзыг хүргээд өгчих юм байгаа биз дээ?"

Deja Vu |PJS| CompletedWhere stories live. Discover now