L'amour peut blesser, l'amour peut guérir

204 14 3
                                        

10 хоног. Жэйгүйгээр өнгөнгөрүүлсэн 10 хоног. Амьдралын минь хамгийн удаан өдрүүд байсан байх. Гэрт нь очно, өдөржин гэртээ ирэхийг нь хүлээнэ. Ирэхгүй болохоор нь оронд нь орж унтдаг байсан ч гэртээ очихгүй бол болохгүй байсан болохоор хоёр хоног л Жэйн гэрт хоносон байх. Өдөр бүр залгаж, зурвас илгээж, дуут шуудан үлдээдэг ч нэг ч хариу ирээгүй. Харин маргааш хичээлийн шинэ улирлын эхний өдөр. Маргааш уулзалдана гэж найдаж л байна даа. 

Маргаашдаа бэлдэн бүхнийг төгс байлгах гэж хичээлээ, хувцасаа индүүдэж усанд ороод бүх бэлтгэлээ хангасны эцэст маргааш би Жэй-тэй уулзаж чадах нь.

Өглөө босоод л хамгийн түрүүнд хийсэн зүйл маань Жэй рүү залгах байсан юм. Гуйя утсаа ав л даа.

Жэй "Байна уу?"

"Байна, өглөөний мэнд. Өнөөдөр хичээлдээ явна биз дээ?" 

Жэй "Тэгнэ ээ, одоо бараг гарах гэж байна. Хувцасаа өмсөөд залгахаар гараад ирэх юм уу?"

"Ойлголоо, тэгвэл хурдан хувцаслаадхъя."


Аль болох хурдан хувцаслаад нүүрээ ч аль чадахаараа будчихаад яг дуусах мөчид минь Жэй-ээс дуудлага ирж таарсан юм.

Одоо гарлаа гэж хэлчихээд цүнхээ аваад буулаа. Буухад минь өнөөх догь залуу чинь машинаа налчихсан тамхи татаад зогсож байлаа. Ууг нь тамхинаас гарчихсан байсан ч буцаад орчихсон бололтой. Арга ч үгүй биз дээ, стресстсэн юм уу ядарсан үедээ иймэрхүү юм л хэрэглэхгүй бол хэцүү байдаг гэсэн. 

Машинд нь суусан хойноо уруул дээр нь үнсэх зориг хүрсэнгүй хацар дээр нь зөөлөн үнсчихээд суудалдаа суун бүсээ бүслэлээ. Нэг их ч удаан явалгүй сургууль дээр ирчихээд машинаас буухад Жэй миний цүнхийг нэг мөрөндөө үүрчихээд нөгөө гараараа гарнаас минь хөтлөхөд сэтгэл тайвшраад энгэрт нь наалдлаа.

Машинаас буусан мөчөөс хойш инээмсэглээд л яг өмнөх үе шигээ жаргалтай нь аргагүй явсаар сургуулийн үүдэнд ирэхэд дээр тоглолтон дээр нь менежер хийгээд байсан цэнхэр үстэй охин өөдөөс ирж яваа харагдана.

Цэнхэр үст "Жэй, чамтай хоёулхнаа уулзах хэрэг байна. Зав байна уу?"

Намайг Жэй рүү гайхсан нүдээр харахад тэр ч жаахан эргэлзсэн шинжтэй зогсож байгаад хөтлөлтөө улам чангаруулан "Зүгээр одоо хэлчихсэн ч болно оо" гэхэд нь нөгөө эмэгтэй нь "Итгэлтэй байна уу?" гэсэн харцаар хараад зогсож байсан юм.

Deja Vu |PJS| CompletedWhere stories live. Discover now