.1.

143 19 0
                                    

"Хайр бол зөвхөн өгөх явдал бөгөөд энэ нь нөхцөлтэй эсвэл нөхцөлгүй байж болно..."

Ажлын өрөөнд ганцаар суух залуу барьж байсан номоо дэлгэн таарсан хуудаснаас эхний өгүүлбэрийг уншин буцаагаад хаав. Тэрээр харанхуй өрөөнд ширээний гэрэл асаан ганцаар сууна.

"Хэрэггүй юм уншиж байх юм" гэсээр номыг буцаан ширээрүү шидээд түшлэг налан нүдээ анилаа. Хаанаас нь ч харсан царайлаг дүр нь ноёрхох залуу өдгөө 29 настай ч ер 17 наснаасаа хойш өөрчлөгдсөн зүйлгүй харагдана.

Эцэг эх хоёр нь 12 жилийн өмнө салсан бөгөөд хоёул өөр гэр бүлд өөр өөрсдийн үүргээ биелүүлэн амьдарч байгаа аж. Ээж нь Хятад залуутай гэрлэж, аав нь Америкт оршин суух чинээлэг бүсгүйтэй амьдардаг. Тэд салсан даруйдаа одоогийн амрагуудтайгаа амьдарч эхэлсэн нь Сынчолд том цохилт болсон төдийгүй үүнээс хойш хайрыг өчүүхэн ч үнэн зүйл биш гэж боддог болсон юм.

19 настайдаа ээжийгээ даган Хятадад гурван жил амьдарч, хойд дүү Минхаог дагуулан буцаж ирэв. Үүнээс хойш тэдний хамтын амьдралд насанд хүрэгчдийн хурьцалын асуудал тавигдаж эхэлжээ.

Бодол болон суухад хаалга онгойн хэн нэгний ойртох чимээ сонстоно. Энэ гэрт тэр хоёроос өөр хүн байхгүй тул Минхао гэдгийг мэдэн эргэж харлаа.

"Яасан? Ямар нэг зүйл хэрэг болоо юу?"

Ердөө унтлагын хувцастай хэр нь энэ нь түүнд үнэхээр сайхан зохиж байлаа. Нойрмог төрхтэй өвөр дээр нь ирэн суухад Сынчол чимээгүйхэн хөлийг нь бэлхүүсээрээ ороон тэвэрч хоёр гар нь өгзгөн дээр нь явна.

Минхао ахыгаа бүр ч чанга хүзүүгээр нь тэврэхэд нэг л танил хэрнээ тайван мэдрэмж төрүүлдэг үнэр хамрыг нь сэтлэх шахна. Өнөөх залуу Минхаогаас ч дутахгүй чанга тэвэрсээр үнэрийг уушгилж

"Яасан бэ? Хар дараа юу?"

Хариуд нь толгой сэгсэрэхэд тэр хүзүүнээс нь салж өөрөөсөө түлхээд эгцлэн харлаа.

Нүднээс нь эхлээд хамар уруул нүүрний хэлбэр гээд яг л жижигхэн хүүхэлдэй шиг туранхай бие гэсэн ч Сынчолын хамгийн дуртай хэсэг нь түүний уруул. Харж буй зүйлээ дотроо хэд дахин төсөөлөн бодохдоо Сынчол түүнийг үнсэн авлаа. Яг л намайг үнсээч гэх шиг нойрмог нүд түүний тэвчээрийг тавьжээ.

Өрөөнд нойтон уруул шүргэлцэх дуу хэдэнтээ гарч удалгүй залуусын янаглах авиа ээлжлэнэ.

Хэн хэнийх нь хувьд сэтгэл ороогүй зөвхөн хүсэл тачаалын нэгээхэн хэсэг нь энэ аж.

○●○●○●○●○●○●○●○●

•LO.S.T• ||SVT-All Ship||Where stories live. Discover now