[Заа тэгээд сайхан наадамлаж яваад хэд хоног алгассан юм чинь дахиад нэг хэсэг😉]
•☆○•°●°•○•●°•○☆●•°●○•°°•○☆•●°
Сынчолын хувьд аймшигтай хоёр долоо хоног өнгөрч эцэст нь нэг юм Жонханыг дийлсэн байлаа. Гэхдээ тэр хичээл зүтгэл гаргаагүй л дээ. Түүнийг огт хичээгээгүй байхад бүх зүйл өмнө нь хүрээд л ирдэг.
Гэхдээ түүний нэг дутагдалтай тал нь огт сэтгэлээ нээж ярьдаггүй явдал юм. Өнгөрсөн амьдралаа хараад үзэхээр ээж аавынх нь хэн нь ч түүнд санаа тавьдаггүй байсан тул тэр ч бас хэн нэгэнд өөрийгөө ойлгуулъя гэж боддоггүй аж.
Тэр нэгэн өглөөний цайнаас хойш гэрийн уур амьсгал арай өөр. Ядаж л Жонхан хүрмээ өмсөөд гэрээс гардаг болсон байв. 10 сар хэдийн дуусах дөхөж байхад цамцтай яваад байвал мэдээж муу шүү дээ.
Гэвч эсрэгээрээ Минхао ахынхаа санааг зовоож дуусахаа больжээ. Орой өглөө гээд хэзээ ч хамаагүй гараад явчихдаг болсон тул гэртээ бараг байхгүй. Завгүй байхын хажуугаар ингээд байгаад нь Сынчол өнөөдөр ч мөн шалтгаан нэхэхээр хүлээнэ.
Ямар ч царайны хувиралгүй буйдан дээр сууж байхад Жонхан өрөөнөөсөө чанга чанга инээсээр гарч ирлээ. Утсаар ярьж байгаа бололтой Сынчолыг ч анзаарахгүй гал тогоо ороод дахиад л өнөөх хүн айж цочим инээдээ гаргана.
"Ааа хөөрхөн юмаа" гээд жүүс барьчихсан хүн их л сайхан төрхтэй байх бол түүний өөдөөс яаж галзуурсныг нь гайхах залуу муухай харна.
"За Жонвонаа ах нь дараа ярья. Тиймээ унтахаас нь өмнө ярина...За маргааш уулзъя" гэх мэтчилэн нялуун үгийг утасны цаана байх хүнд хошуугаа унжуулан байж хэлээд салгав.
Сынчол дахиад л үүнд нь гайхан харж, энэ удаад хэнтэй ингэж ярьсныг нь тунгаан чимээгүй болчихов. Жонханаас ийм үйлдэл гаргаж болохоор хэн байдаг билээ гэх шиг.
"Юу хийж байгаа юм?"
"Чи өөрөө хэнтэй яриад байгаа юм?"
"Ха! Одоо бүр утсаар ярьж ч болохоо больчихсон уу?"
"Тийм биш л дээ" бантсандаа буцан урагш харж суухад Жонхан инээмсэглэх аядаад хажууд нь суун
"Дүүгээ хүлээж байна уу?"
"Үгүй ээ!"
"За алив ээ залуу ноёнтон минь, чамайг 3 дах өдрөө ингээд сууж байгааг чинь харж байна. Үгүй бол юу хийж байгаа юм?"

YOU ARE READING
•LO.S.T• ||SVT-All Ship||
FanfictionСалсан аав ээжээсээ болоод хайр байдаг гэдэгт огт итгэдэггүй өөртөө итгэлтэй, хүссэн зүйлээ яаж ийж байгаад өөрийн болгодог, сайхан гэж бодсон болгонтойгоо ганц шөнийг зугаацаад өнгөрүүлдэг 30 дөхөж яваа залуу эр ээжийнхээ талын хойд дүүтэй хамт амь...