[За тэгээд 24 хоног алга болж байгаад ирсэн хүн чинь гэмшиж байгаагаа шинэ хэсэг өгч л харуулна даа😇]
•☆○•°●°•○•●°•○☆●•°●○•°°•○☆•●°
"Муу гаж донтон. Тэгж хэлээд намайг явуулчихдаг юм даа"
Жонхан шал согтуу тасарч унахын даваан дээр сүүлийн хундагаа уун хэлэхэд түүний өөдөөс залхсан царайтай Жошуа харна.
Шанаагаа тулчихсан найзыгаа хурдхан унаад өгөөсэй гэж бодохоос өөр юм байсангүй. Түүний ярьж буйг бараг 10 дах удаагаа сонсож байгаа болоод ч тэр үү бүүр тоох ч хүсэлгүй аж.
"Тэгээд би Жонвонтай ярьж байхад өөрөө надаас хэнтэй ярьж байгаа юм гээд тэгээд би сүүлдээ...усанд орох гээд"
"Хөөе хөөе юу ярих гээд юу яриад байгаа юм. Алив уугаад хурдхан тасраад өгөөч. Зүгээр үед л унтаад өгдөг юм байна лээ яачихсан юм"
Толгой гудайлган суусан Жонхан огцом дээшилж урд нь залхсан юм шиг хэдий ч санаа зовнисон төрхтэй суух найз руугаа харж "Шуа~ надад ч бас хэн нэгэн хэрэгтэй байна. Би яг одоо Жонвонтой хамт баймаар байгаа ч...тэр их сайхан өгзөгтэй"
Ярьж буй нь сүүлдээ бувтнах болж Жошуа тасрах нь гэж бодоод баяртай инээмсэглэл тодруулан суутал өнөөх нь босож ирээд хувцсаа тайлж эхлэв.
"Ч-чи чинь? Алив болиоч"
"Дахиад ганцхан удаа. Энэ удаа хийгээд дахиж гуйхгүй болохоор зөвшөөрөөч дээ"
Хэдийн дээгүүр хувцсаа тайлсан Жонхан найзынхаа өвөр дээр очиж суув. Тэгээд үнсэж эхлэхэд ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй байсан Шуа түүнийг түлхээд
"Өмнө нь ч бас ганц удаа гэсэн биз дээ. Больж үз Жонхан! Чи найз залуутай хүн. Битгий ийм бай"
○°○°○°○°○°○°○°○°○
Өглөө болж том цагаан хөнжлөөс толгой нь цухуйх Жонхан эргэн тойрноо харав. Орон дээр ганцаараа хэвтэх ба хаалга руу харц зүглэхэд тэнд аймшигтайгаар өөр лүү нь ширтэх Жошуа зогсоно. Өчигдөр хийсэн үйлдэлдээ гэмшиж алуулахаасаа өмнө буцан хөнжилдөө шургахад Жошуа гүйж ирээд
"Нуугдана гэнээ! Муу гаж донтон чинь. Би чамайг тийм сайхан амьтан байгаагүй бол аль хэдийн хөөгөөд явуулчихгүй юу! Миний биеийг хэдэн удаа ашиглах гээв!!!" гээд ноцолдож эхлэв.
"Хөөе! Чи ч бас дуртай байсан биз дээ. Найз охингүй хүнд биологийн шаардлагаа хангахад л тусалсан даг"
YOU ARE READING
•LO.S.T• ||SVT-All Ship||
Fiksi PenggemarСалсан аав ээжээсээ болоод хайр байдаг гэдэгт огт итгэдэггүй өөртөө итгэлтэй, хүссэн зүйлээ яаж ийж байгаад өөрийн болгодог, сайхан гэж бодсон болгонтойгоо ганц шөнийг зугаацаад өнгөрүүлдэг 30 дөхөж яваа залуу эр ээжийнхээ талын хойд дүүтэй хамт амь...