.4.

71 13 4
                                    

Гэртээ ч тэр ажил дээрээ ч тэр төвлөрөл бол түүнийг сайхан харагдуулдаг зүйл байх. Тэр ч утгаараа яг одоо хурлын гол хүмүүсийн эгнээнд суух тэр сүрдмээр харагдана.

"Тийм болохоор энэ удаад шинэ хос, гэр бүлүүдэд зориулсан орог сууц барья гэж бодож байна. Нүүр царайгаар нь ажиллах хүнийг хэдийн сонгочихсон байгаа-"

Илтгэл тавьж буй ажилтны яриаг Сынчол гараа өргөн зогсоогоод "Барилга баригдахаас ч өмнө нүүр царай сонгогдсон гэж юу гэсэн үг юм? Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж чухал байхад үнэ, нүүр царай ярьсаар байна гэнээ?"

Няцаасан асуултынхаа араас тэр дахин дахин хачирхалтай асуулт асууж тэнд байсан хүмүүсийг чимээгүй болгож байв. Тийн хэрэгцээгүй судалгааг цуцалчхаад бахдалтай нь аргагүй ажлынхаа өрөөрүү явна.

Яаж ч хичээсэн Жонханд санаа зовоод байсан тул өрөөгөө бус цахилгаан шатыг чиглэж, түүний араас нарийн бичгийн "Одоо бид барилга руу явах ёстой шүү дээ захирлаа" гэх дуу цуурайтна.

"Зүгээр дээ, маргааш очъё"

Эргэж харан гар даллаад шуудхан л машин дээрээ ирэн гэр лүүгээ хөдөллөө. Очиход нь хэн ч байхгүй бол үнэхээр гэртээ түймэр тавих тухай бодож хамаг хурдаараа ирэхэд азаар тэд ирсэн байжээ.

Эхлээд Жонханы өрөөг нээхэд орон дээрээ цаашаа харчихсан нам унтана. Найзуудтайгаа уулзаад ирсэн хүн гэхэд өрөөнөөс муухай үнэр байтугай өөрөөс нь ч үнэртэхгүй байх аж.

"Яахав боломжийн шүү" гэсээр цэвэрхэн байдлыг нь магтаж шатаар өгсөн өнөөх цагаан хаалгаа нээлээ. Энэ удаад өмнөхөөс тэс өөр дүр зураг угтсан ба тэр нь орон дээр хайрттайгаа тэврэлдэн унтах Минхао.

"Галзуу амьтан чинь"

Шөнөжин байхгүй байж байгаад өглөө ирсэн хэрнээ ийм байдалтай угтана гэдэг түүний уурыг хүргэхээс хэтрэхгүй. Гэртээ хүн авчрах дургүй түүнд энэ бол хангалттай асуудал үүсгэж болох шалтгаан юм.

Орных нь хажууд очиж зогсоод "Хөөе, Со Мёнху" гэхэд хариу байсангүй.

"ХӨӨЕ СО МЁНХУ"

Гэрээр дүүрэн цуурайтаж болохоор чанга хоолой. Үүнд амгалан тайван унтаж байсан бүгд сэрэв. Минхао ч ахынхаа царайг харан хурдхан өндийн

"Ахаа? Та яагаад...?"

Хурдан хийсэн хөдөлгөөнд цус нь юүлэгдэж нэг хэсэг л толгой нь эргэв. Гэсэн ч гэмшиж буй төрхөө арилгалгүй "Ахаа" гэж сулхан дуудна.

•LO.S.T• ||SVT-All Ship||Where stories live. Discover now