2

245 28 7
                                    

_____

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

_____


Дахиад л өнөөх клуб. Жонгүг нэрийг нь ч мэдэхгүй тэр бүсгүйг дахин харах гэж өдөр болгон шахуу ирдэг болжээ. Харамсалтай нь хагас сар өнгөрсөн ч түүнийг огтхон ч харж чадаагүй.

Үл таних тэр бүсгүй Жонгүгийн анхаарлыг ихэд татсан сан. Даанч алга болчихдог.

Тэгээд өнөөдөр ч гэсэн Жонгүг түүнийг байгаа болов уу? гээд дахин клубээр орохоор болж. Орж ирсэн даруйдаа л Жонгүгийн нүд өөрийн эрхгүй түүнийг хайж эхлэв.

"Тэр ирэхгүй бололтой" гэж Жонгүг санаа алдсаар шивнэн хэлээд үргэлж өөрийн суудаг суудалдаа очив.

Яг энэ цагт

Яг энэ хөгжим

Яг энэ орчинд Жонгүг бүсгүйг сонирхон харж байсан сан.

Өнгөрсөн удаагийн уулзалт тэдний хувьд тийм ч сайхан байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Гэсэн ч Жонгүгт таалагдаж байсан.

"Зөөгчөө. Нэг хундага улаан дарс"

Харин энэ удаад гялалзсан хар даашинзтай, дэгжин, өөртөө итгэлтэйгээр алхах бүсгүй түүний нүдэнд тусаж Жонгүг түүнийг сониучирхан харна.

Урт хар үс, том бор нүдтэй, нүүрэндээ инээмсэглэлтэй бүсгүй түүний суудал дээр сууж байсан. Зөвхөн түүнийх гэж харьяалагдсан, түүнээс өөр хэн ч суух эрхгүй түүний суудал дээр өөр бүсгүй сууж байсан.

Жонгүг бүсгүйг хэдэнтээ харсан ч тэр яалт ч үгүй биш. Тэр үс, тэр нүд, тэр царай. Огтхон ч биш.

"Бүсгүй? Чи өмнө нь энд ирж байсан уу?"

Хэсэг харж суусны эцэст бүсгүй лүү очихоор болж өнөөх л сурсан зангаараа түүний хажууд очин ийн асуув. Бүсгүй түүн лүү зөөлнөөр мишээгээд, эелдгээр

"Үгүй ээ. Анх удаа л ирж байна" гэсэнд нь Жонгүг багахан инээж орхив.

"Анх удаа? Эвгүй л байгаа байх даа"

▪︎Unspoken pain▪︎Where stories live. Discover now