"Мин И Сол. Сайн цээжлээд аваарай, Тэнэг новшоо"
И Сол Жонгүгийг явахын алдад түүний араас ийн орилсонд Жонгүг нүүрэндээ бяцхан инээмсэглэл тодруулан гэрийн зүг хөдөллөө.
Хүйтний улирал эхэлж байгаа болоод ч тэр үү, нар хэдийнээ жаргаж, тэргэл сар тэнгэрт хөөрсөн харагдана. Хурдны замаар салхи татуулан давхих Жонгүг хэчнээн баяртай харагдана гээч.
Түүний нүд тэнгэрт гялалзах одод лугаа адил. Ёроол нь харагдахгүй далай мэт гүн аж. Бодол нь тасралтгүй үргэлжлэх хурдны зам шиг эцэс төгсгөлгүй.
"Амаргүй байх бололтой" хэмээн тэр өөртөө хэлээд машинаа зогсоолд тавин хэсэг суудал налан хэвтлээ. Нүдээ анин, амар амгаланг олох гэж хичээнэ. Толгойд нь эргэлдэх мянга мянган бодлууд.
Анх их сургуульд ордог жилдээ л ингэж их бодол болж байсан юм сан. Өөрийнхөө амьдралыг өөрөө босгож байсан тэр үе.
Машиныхаа голын толинд өөрийгөө хараад инээд алдаж, басхүү гомдлын харцаар ширтэнэ. "Тэнэг новш" гэж өөртөө шивнээд, инээмсэглэв.
Нөгөө талд, И Сол гэртээ орж ирэн, гадуур хувцсаа тайлах зуураа өөрийгөө толинд ажин харна.
И Сол бага байхдаа хэдэн хатуу үг сонсоод л хошуугаа унжуулчихдаг хүүхэд байсан юм. Нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг тийм хүүхэд. Инээхээрээ хэний ч хайрыг татсан тийм хүүхэд байсан даа.
Харин одоо нүд нь зөвхөн дурсамж л өгүүлэх шиг болно.
---
"Байна уу? Хён"
"Өнөөдөр завгүй ээ. Уучлаарай"
Шинэхэн өглөө салхинд алхах маягаар Жонгүг бэлтгэлийн хувцсаа өмсөн ийн ярив. Өвөл хаяанд ирчхээд байхад гадаа нарлаг сайхан байгаа нь гайхмаар.
Хөнгөн гүйх болгонд бүлээн салхи хацрыг нь шүргэн өнгөрч, уруул ийгээд хамрыг нь энхрийлэх шиг л болно.
Нэг тийм тааламжтай мэдрэмж. Ийм ч учраас Жонгүг дулааны улиралд илүү дуртай биз. Хүйтний улирал яагаад ч юм салхи нь хүртэл шүргэхдээ мэсээр зүсэж байгаа мэт л санагддаг шүү дээ.
Гэнэт гүйж байсан түүний толгойд хачирхалтай, хөгжилтэй санаа орж ирэн гэрийн зүг буцан гүйлээ. Сониуч зан нь хөдлөө байлгүй.
Дараа нь гэртээ орж ирэн хувцасны өрөө лүүгээ орон өнөөх бэлтгэлийн хувцсаа дэгжин хээнцэр хослолоор солиод, үсээ хойш самнаж, гарахаар болов. Одоо өглөөний 11 цаг?
YOU ARE READING
▪︎Unspoken pain▪︎
Conto--- "Бидний амьдралын зам мөр тэс өөр байв. Гэвч тэр шөнө, клубын бүдэг гэрэлд, бидний сэтгэл нэгэн мөчөөр нэгдэн нийлсэн юм. Амьдралын зөрчил, зовлон гунигийг үл харгалзан тэр мөчид бидний сэтгэл нэгэн дор байсан. Гэвч чи үүнийг ойлгохгүй" --- -202...