Нарны гэрэл модны навчсыг алтлаг өнгөөр будсан мэт гэрэлтүүлж, зөөлөн салхи тэднийг аажуухан хийсгэх ажээ. Байгаль эх сүүлчийн удаа өөрийн гоо үзэсгэлэнгээ гайхуулан харуулж буй мэт. Хаврын эхэн, зуны халуун өдрүүдийн дараа ирсэн намар одоо дуусч байгааг мэдрүүлнэ.
Цаг хугацаа улиран одсоор хэдийнээ өвөл хаяанд иржээ. Жонгүгийн өглөөнөөс орой болтол ажиллаж, шөнийн харуйд гэртээ харьж, хэдхэн цаг унтаад өглөө эрт ажилдаа явдаг завгүй амьдрал нь тасралтгүй үргэлжилсээр хэдийн 3 сар өнгөрч.
Харин өнөөдөр тэр өдрийг баяртай нь аргагүй, цоглог угтаж авсан нь өөртөө амралт өгсөн явдал байв.
Ер нь л гэртээ ирж хоноод байдаггүй учраас түүний гэр тийм ч их цэвэрлээд байх шаардлагагүй байлаа. Яахав зарим эд хогшил нь тоосонд дарагдсан байхыг эс тооцвол шүү дээ.
Тэгээд ч тэр өнөөдөр өөрийгөө тайван байлгаж, өөрийгөө амраахаар шийдсэн юм.
Гэхдээ л сэтгэлийнх нь л гүнээс нэг зүйл түүнийг гижигдээд байх шиг болно.Цагийн зүү оройн 20 цаг 00 минутыг заах мөчид Жонгүг хэдийнээ хээнцэр дэгжин хослол өмсөж, үсээ хойш самнаж, гартаа үнэтэй бугуйн цаг зүүсэн харагдана.
Өнөө оройг зугаатай өнгөрүүлэхийн тулд өөртөө хэдэн цаг гарган клуб рүү явж байгаа нь энэ.
Өөрийнхөө байнгын ордог клубынхаа үүдэнд ирээд гадна зогсох хамгаалагчидтай мэндэлж дотогш орно. Хөгжмийн хэмнэл, бүдэг гэрэл, хөл хөдөлгөөн дунд Жонгүг өөрийн дуртай суудалдаа очин суув.
Уух зүйлээ захиалангаа, хүрээлэн буй орчноо ажин сууж байтал нүдэнд нь нэгэн танил царай үзэгдээд өнгөрөв.
"Хаа, Энд байсан юм бий"
Богино улаан даашинз өмсөж, гадуур нь үслэг эдлэл өмсөж.
Уруулаа час улаанаар будаж, үсээ гайхалтай гэгч нь ороогоод янзалчихаж. Өндөр өсгийт дээр гарамгай гэгч нь алхах И Сол эрчүүд ч гэлтгүй бүгдийн л харцыг өөр дээрээ буулгана.Ямар өөртөө итгэлтэй, ихэмсэг харагдаж байна гэж бодож байна.
"Өнөөдөр ч ёстой гайхалтай харагдаж байна даа." гэж Жонгүг зөөлнөөр шивнээд хундага хатуу зүйлээ нэг балгалтаар хөнтөрч орхилоо.
И Сол Жонгүгийг анзаараагүй бололтой өнөөх л суудаг суудалдаа очин суув.
Жонгүг уух зүйлээ үргэлжлүүлэн балгаж, И Солоос нүдээ салгаж чадсангүй. Түүнийг ийм дэгжин, эрхэмсэг байдалтай байхыг харах түүнд таалагдаж байгаа бололтой.
YOU ARE READING
▪︎Unspoken pain▪︎
Short Story--- "Бидний амьдралын зам мөр тэс өөр байв. Гэвч тэр шөнө, клубын бүдэг гэрэлд, бидний сэтгэл нэгэн мөчөөр нэгдэн нийлсэн юм. Амьдралын зөрчил, зовлон гунигийг үл харгалзан тэр мөчид бидний сэтгэл нэгэн дор байсан. Гэвч чи үүнийг ойлгохгүй" --- -202...