Шантрал...

41 4 1
                                    

Заримдаа бүр үнэхээр жижигхэн зүйлсээс хүртэл цөхөртлөө ядрах юм.

Хийж байгаа ажил маант нэлээн хүнд, бүтэн өдрийн 12-13 цагийг нь барчихдаг.

Гэртээ бараг унтах гэж л харьдаг.

Байж байгаад л утсаа гаргаж цаг хараад, тарах болж байна уу? Тарах цаг дөхөж үү? Одоо тавхан цаг, одоо хоёрхон цаг гэж бодсоор байтал өдрийг дуусгана.

Өглөө босохоосоо ч цааргална.

Босоод нүүрээ будахаас ч дургүй хүрнэ.

Сүүлд нь ажилдаа гарахаас ч буримдана.

Сүүлийн 7 хоног бүр үнэхээр хүнд байна аа.

Хүнээс хатуу үг сонсож чаддаггүй юм болохоор жаахан загнуулаад л уйлмаар болоод явчихна.

Хамаг юмаа сэтгэлээсээ хийгээд байхад л эзнийх нь сэтгэлд ерөөсөө хүрэхгүй.

Хүнд хүчир ажил хийнэ гэдэг тийм ч амар биш. Хэчнээн том биетэй байгаад чадал гэдэг бол байх хүндээ л байдаг юм байна гэж л бодогдлоо.

Хэчнээн жилийн амьдрал байгааг мэдэхгүй ч миний хувьд амьдрал дөнгөж эхэлж байгаа. Ийм насан дээрээ шантарлаа гэж хэлж болохгүй юм шиг ч гэлээ үнэхээр л юм юмнаас амархан шантарчих гээд байх юм.

Сүүлийн үед өдөр болгон л "хүнд өдөр" байдаг боллоо.

Хэд хоног гүрийчихвэл, хэдхэн хоног тэсчихвэл гээд яваад байвал даваад гарчих л байх даа?

about MoonHwaWhere stories live. Discover now